Хайх

Burberry брэндийн шинэ сурталчилгаанд Наталья Водянова, Ирина Шейк нар оролцлоо

Burberry брэндийн шинэ сурталчилгаанд Наталья Водянова, Ирина Шейк нар оролцлоо

Хавар-зун 2019

Text: Бюро 24/7


Burberry брэндийн бүтээлч захирал Риккардо Тиши хавар-зун 2019 улиралд зориулсан анхны сурталчилгаагаа цацлаа. Энэхүү сурталчилгааны гэрэл зургийг Ник Найт, Данко Стейнер, Хьюго Комте, Колин Додгсон, Питер Лангер, Летти Скмитерлоу гэх зургаан гэрэл зурагчин дарсан ба загвар өмсөгч Наталья Водянова, Ирина Шейк, Сора Чой нар оролцжээ.

Дизайнер Риккардо Тиши өнгөрөгч есдүгээр сард “Хаант улс” хэмээн нэрлэсэн үе үеийн хүмүүст зориулсан цуглуулгыг бүтээсэн ба тус цуглуулгын зураг авалтаараа ч бас Burberry брэнд нь хэн бүхэнд зориулагдсан гэх утга санааг илэрхийлсэн юм.


 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих