Хайх

Энэ долоо хоногийн онцлох Instagram: Аварга том хувцас өмссөн алдартнууд

Энэ долоо хоногийн онцлох Instagram: Аварга том хувцас өмссөн алдартнууд

Хөгжилтэй мим зургууд

Text: Buro.Mongolia


Хэрвээ та анзаарсан бол өнгөрсөн онд загварын ертөнцөд oversize хэмжээтэй бүхэн тренд болж брэндүүдийн тайзнаа "том ба сул байх тусам илүү загварлаг" гэх уриа ноёрхож байсан билээ. Гэвч Хавай улсаас гаралтай нэгэн 16 настай охин хувцаснуудын хэмжээ хангалттай том биш байна гэж үзсэн тул фотошопын тусламжтай өөрийн алсын харааг хошин байдлаар хэрэгжүүлж эхэлсэн юм. 2018 онд олон нийтийн сүлжээг шуугиулж чадсан тэрхүү Мэй нэртэй охин одоо ч хөгжилтэй мим зургууд нийтэлсээр л байна. Та @Itsmaysmemes хуудсыг дагаснаар Raf Simons, Acne Studios, Balenciaga болон бусад яг одоо тренд болж буй брэндүүдээр гоёсон Жижи Хадид, Кендалл Женнер, Хейли Болдуин, Рианна, Анна Винтур зэрэг алдартнуудын хөгжилтэй зургуудыг олж харах боломжтой. Сөрөг мэдээллээс өөрийгөө тусгаарлан өөртөө багахан ч болов уу инээмсэглэл бэлэглэх зорилгоор энэ хуудсыг яг одоо дагаарай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх