Хайх

Франц бүсгүйн алдарт Instagram хуудас олон нийтийг чиглэсэн сурталчилгаа байжээ

Франц бүсгүйн алдарт Instagram хуудас олон нийтийг чиглэсэн сурталчилгаа байжээ

@louise.delage

Text: Buro.Mongolia


Зураг:

Луис Делаж гэх 25 настай, Парист амьдардаг франц бүсгүйн хувийн хуудас Instagram сүлжээнд наймдугаар сарын 1-нд бүртгэгдсэн бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор 50 мянган дагагчтай болж чаджээ (өнөөдрийн байдлаар дагагчдын тоо 88 мянга хүрсэн байгаа). Тэрбээр хоёр сарын турш өөрийнхөө хэнэггүй амьдралыг харуулсан зурагнууд тогтмол нийтэлсэн нь үргэлж ямар нэгэн үдэшлэг, гэр бүлийн оройн зоог, эсвэл далайн аялал ба зугаалга дүрсэлдэг байсан билээ. Сайтар анзаарвал түүний нийтэлсэн бүх зурагнуудыг ганц зүйл нэгтгэж байгаа. Тэр нь согтууруулах ундаа юм. Зурагнууд дээр Деланж үргэлж хундага дарс ууснаар, аль эсвэл гартаа пиво барьснаар гарсан байдаг.

Харин есдүгээр сарын сүүлээр BETC сурталчилгааны агентлаг албан ёсны мэдэгдэл хийж, Деланжийн хувийн хуудас архинд донтох өвчинтэй тэмцэх зориулалттай, олон нийтийг чиглэсэн сурталчилгаа байсныг мэдэгдсэн юм. Уг агентлаг франц бүсгүйн хуудсыг Addict Aide байгууллагын захиалгын дагуу нээсэн бөгөөд энэ нь ихэнх хүмүүс дэргэдэх хүнийхээ архины донтолтыг анзаардаггүй болохыг харуулахыг зорьжээ. "Бид өдөр бүр уулздаг хүнийхээ донтолтыг анзааралгүй өнгөрдөг" хэмээн Addict Aide байгууллагын ажилтан сурталчилгааны талаар хэлсэн юм.

Луис Деланж нэртэй хуурамч хуудасны хамгийн сүүлийн нийтлэл нь "Та юун дээр like дардаг байснаа анзаарсан уу? Та дэргэдэх хүнийхээ архины донтолтыг анзааралгүй явж байж магад" гэх тайлбартай байсны зэрэгцээ мөн архинд донтох өвчнөөр шаналж буй хүмүүст тусалдаг Addict Aide байгууллагын вебсайтыг заасан байсан юм.

Сурталчилгааны санаачлагчдын хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд ердөө хэдхэн л хүн Деланж бүсгүйн донтолтыг анзаарсан байна. Харин бусад дагагчид түүний санаа зовних зүйлгүй, сайхан амьдралд татагдаж, юу ч бодолгүй like дарж, сэтгэгдэл бичдэг байжээ.

A photo posted by Louise Delage (@louise.delage) on

 

 

A photo posted by Louise Delage (@louise.delage) on

 

 

A photo posted by Louise Delage (@louise.delage) on

 

 

A photo posted by Louise Delage (@louise.delage) on

 

 

A photo posted by Louise Delage (@louise.delage) on

цааш үзэх