Хайх

Голландын брэнд лам нарт зориулсан загварлаг хувцас гаргалаа

Голландын брэнд лам нарт зориулсан загварлаг хувцас гаргалаа

ByBorre маркийн бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

ByBorre маркийн дизайнерууд Доминиканы Одонт лам нартай хамтран нэгэн шинэлэг цуглуулга бүтээсэн байна. Уг цуглуулгад футболка, брюк өмд, свитер цамц, малгайтай цув гэх зэрэг юнисекс загварын, сул эсгүүртэй, биед эвтэйхэн хувцаснууд багтсан байна. Компани уг төсөлд их нухацтай хандсан бөгөөд цуглуулгыг бүтээх явцдаа 800 гаруй жилийн түүхтэй Одонгийн архивыг сайтар судалсан гэнэ.

"Доминиканчууд үргэлж даруухан харагдаж, анхаарлын төвөөс хол байхыг хүсдэг байсан. Хамгийн хачирхалтай нь өнөөдөр тэднийг бүгд анзаардаг. Харин бид тэдэнд бусдаас ялгарахгүйгээр, олон нийттэйгээ уусахад нь туслахыг зорилоо" хэмээн ByBorre маркийн үүсгэн байгуулагч Борр Аккерсдейк ярьжээ.

Цуглуулгын хувцас бүр маш хэрэглээнд ойрхон, минимал дизайнтай болсон нь олон төрлийн халаас, бороо орсон нөхцөлд давхарлаж болох салангид юүдэн, саармаг өнгийн палитр болон үрчийж, нордоггүй материалаас харагдах болно.

цааш үзэх