Хайх

Голландын цагдаа нар залуусын өмссөн дизайнерын үнэтэй хувцсыг хураан авч байна

Голландын цагдаа нар залуусын өмссөн дизайнерын үнэтэй хувцсыг хураан авч байна

Хэрвээ залуус дизайнерын хувцас өмсөхүйц чинээлэг харагдаагүй тохиолдолд

Text: Buro.Mongolia


Зураг:

Quartz вебсайтын мэдээллэж буйгаар Голландын цагдаагийн газар гэмт хэргийг багасгах үүднээс нэгэн эргэлзээтэй аргачлал хэрэгжүүлж эхэлжээ. Тэд гудамжинд алхах дизайнерын үнэтэй хувцас өмссөн залуусыг ажиглаж, хууль ёсоор тэрхүү хувцсыг худалдаж авч чадахааргүй харагдсан нөхцөлд түр саатуулан дэлгэрэнгүй шалгалт явуулах гэнэ.

Роттердам хотын захиргааны газрын төлөөлөгч энэ талаар ийнхүү мэдэгдэл хийжээ. "Зарим залуус өөрт байгаа хөрөнгөөрөө худалдаж авах боломжгүй үнэтэй хувцас өмссөн байдгийг бид мэднэ. Тэд тэдгээр хувцсаа ямар мөнгөний эх үүсвэрээр, хаанаас худалдаж авдгийг нь бид шалгах болно".

Энэхүү ажиллагааг прокурорын газартай хамтран хууль зүйн хүрээнд явуулж байгаа тул Голландын цагдаа Gucci-гийн лофер эсвэл Louis Vuitton x Supreme цуглуулгын үүргэвчтэй цүнхийг хурааж авах бүрэн эрхтэй байх юм.

"Бидний анхаарлыг татсан залуусын хувцсыг бид шууд гудамжинд тайлан хурааж авах болно" гэж Роттердамын цагдаагийн газрын дарга Франк Пааув De Telegraaf сонинд мэдэгджээ.

Цагдаагийн албаныхны сонорт байх эд зүйлсийн жагсаалтад «том хэмжээтэй Rolex», «Gucci-гийн хүрэм» гэх зэрэг бүтээгдэхүүнүүд багтах юм.

 

 

цааш үзэх