Хайх

Канье Уэст загварын салбар дахь залуу үеийнхнийг дэмжинэ

Канье Уэст загварын салбар дахь залуу үеийнхнийг дэмжинэ

Инкубаторын анхны оролцогч шалгарчээ

Text: Бюро 24/7


Рэппер Канье Уэст загварын салбар дахь залуу үеийнхнийг дэмжих, тэдний бизнесийг бойжуулах зорилготой инкубатор нээж байгаа тухай Vogue сэтгүүл мэдээллээ. Сонирхуулж хэлэхэд өдгөө 41 настай рэппер эртнээс л бүтээлч залуусыг дэмжсээр ирсэн гэдгээрээ нэртэй билээ. Тэрээр 2014 онд YEEZY брэндээ үүсгэн байгуулахдаа стилист Урсина Гиси, загварын архивч Дэвид Касавант зэрэг шинэ үеийн залуусыг багтаа элсүүлж байсан бол Виржил Абло, Жерри Лореэз зэрэг одоогийн алдартай дизайнеруудын карьерын эхлэл ч бас Канье Уэстээс үүдэлтэй юм.

Vogue сэтгүүлийн мэдээллэж буйгаар инкубаторын анхны оролцогчоор Парсонс дизайны сургуулийн төгсөгч, YEEZY брэндийн эмэгтэй чиглэлийн дизайнер асан Мэйзи Шлосс сонгогдсон байна. Залуу дизайнер Мэйзи Шлосс Masie Wilen хэмээх брэндээ үүсгэн байгуулж байгаа бөгөөд Канье Уэстийн инкубатор түүний брэндийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх төрлийн туслалцаа дэмжлэгийг үзүүлэх юм.

"YEEZY бол өөрийгөө хөгжүүлэхэд зориулагдсан хамгийн гайхалтай орчин. Канье Уэст маш найрсгаар намайг дэмжих санал тавьсанд үнэхээр их талархаж байна. Түүний хувьд шинэ үеийн залуусыг дэмжих, тэдэнд боломж олгох, тэднийг алдартай болгохыг чухалчилдаг" хэмээн Мэйзи Шлосс Vogue сэтгүүлд бичсэн захидалдаа дурджээ. Masie Wilen брэндийн анхны цуглуулга энэ долоо хоногт Лос-Анжелес хотноо танилцуулагдах ба робот, дууны хэмнэл болоод дасгал хөдөлгөөнөөс сэдэвлэсэн цуглуулга байх болно гэдгийг Мэйзи Шлосс онцолсон юм.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх