Хайх

Кара Делевинь Chanel Eyewear-ийн сурталчилгаанд

Кара Делевинь Chanel Eyewear-ийн сурталчилгаанд

Кара Карлынд зочлов

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Сүүлийн үед Кристен Стюарт дээр анхаарлаа төвлөрүүлэн брэндийн сурталчилгаанд оролцуулж байсан Лагерфельд хайрт Карагаа мэдээж хэрэг мартаагүй байгаа. Кара ч мөн адил сүүлд кино урлаг руу тэмүүлэх болсон хэдий ч Карлыг мартаагүй байгаа. Энэ хайр биш гэж үү?

Энэхүү загварын хос саяхан дахин нэг удаа хамтарч, Chanel-ын хавар-зун 2016 улирлын нүдний шилний сурталчилгааг бүтээжээ. Кара загвар өмсөгчийн дүрд, харин Карл зурагчны дүрд. Брэндийн шинэ шилнүүдийн хувьд гэвэл бага зэрэг футуристик хэв маягтай, цэнхэр өнгөтэй, гялалзсан нумтай болжээ. Сурталчилгааны зургууд дээр Кара Делевинь тэдгээр олон төрлийн шилнүүдийг зүүхээс гадна мөн Chanel-ын өвөрмөц загварын саравчтай малгайгаар гоёсон харагдана. Ингээд шинэ зургууд ба бичлэгийг сонирхоцгооё.

цааш үзэх