Хайх

Кэндис Свейнпол усны хувцасны брэнд үүсгэн байгууллаа

Кэндис Свейнпол усны хувцасны брэнд үүсгэн байгууллаа

Усны хувцасны шүтээн одоо өөрийн гэсэн дизайнаа гаргаж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр, топ модель Кэндис Свейнпол өөрийн өөгүй төгс галбираараа алдартай. Бикини загварыг хэнээс ч илүүтэйгээр өмсөж чаддаг тэрээр усны хувцасны нэрийн брэнд гаргахаар шийдсэнд гайхах зүйл үгүй биз ээ. Кэндис хэдхэн цагийн өмнө өөрийн албан ёсны Instagram хуудсаар дамжуулан "Tropic of C" гэх брэнд үүсгэн байгуулснаа мэдэгдлээ.


Tropic of C брэндийн анхны цуглуулга сарын дараа худалдаанд гарах бөгөөд цуглуулга 1980-аад оны уур амьсгалтай, Жеймс Бондын бүсгүй мэт тачаангуй атлаа сонгодог усны хувцаснуудаас бүрдэх юм. Анхны цуглуулгын сурталчилгаанд Кэндис өөрөө оролцсон байна.

Энэ дашрамд дурдахад Кэндис Свейнпол нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь хүүхдээ тээж байгааг мэдэгдсэн бөгөөд хоёр хоногийн өмнө хүүхдийнхээ хүйсийг тодорхойлон хүүтэй болох гэж буйгаа хуваалцсан юм.

 

 

 

 

 

 

 

цааш үзэх