Хайх

Ким Кардашьян, Эмили Ратаковски ба Хайди Клум нар Love сэтгүүлийн халуухан бичлэгт

Ким Кардашьян, Эмили Ратаковски ба Хайди Клум нар Love сэтгүүлийн халуухан бичлэгт

Зул сарын цагалбарын 6-12 дах өдрүүд

Text: Ө.Тодгэрэл


Дэлхийн хамгийн халуухан бүсгүйчүүдийг нэг доор цуглуулж буй Love сэтгүүлийн зул сарын цуврал бичлэгт саяхныг хүртэл олны нүднээс хол байсан Ким Кардашьян болон Эмили Ратаковски, Хайди Клум, Барбара Палвин, Даутцен Крус, Стелла Максвелл нар оролцлоо

Love сэтгүүлийн хамгийн сүүлд танилцуулсан 12 дах өдрийн бичлэгт Парист тохиосон таагүй явдлаас хойш олны нүднээс нуугдаж байсан Ким Кардашьян оролцож, шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барьлаа. Сэтгүүлийн өмнөх бичлэгүүд поп соёлын алдарт мөчүүдийг эргэн дурсахад зориулагдсан бол Ким Кардашьяных бусдаас өөр, онцгой болсон байлаа. Реалити шоуны од бүсгүй уран сэтгэмж ба төсөөлөл дээр суурилсан, сансрын сэдэвтэй халуухан бичлэгийн гол дүрийг гүйцэтгэлээ. Agent Provocateur маркийн дотуур хувцас, Coach-ийн үслэг хүрэм ба төмөрлөг сандаал өмссөн Ким бичлэгийн дийлэнх хугацаанд камертай харц тулгарч, үзэгчдийг илбэдэх болно.

Цагалбарын өмнөх өдрүүдэд "The Wolf of Wall Street" кинон дээрх жүжигчин Марго Роббигийн дүрийг гаргасан Victroia's Secret-ийн модель Стелла Максвелл, хагас нүцгэн бүжиглэх Эмили Ратаковски, "Basic Instinct" киноны байцаалтын үзэгдлийг дахин амилуулахыг хичээсэн Барбара Палвин, ваннд хэвтэж буйгаар гарах Хайди Клум нарын бичлэг нийтлэгдсэн байгаа.

Та энэхүү зул сарын цагалбарын эхний таван өдрийн бичлэгийг сонирхохыг хүсвэл эндээс үзээрэй.

цааш үзэх