Хайх

#MNTM: Өнөөдрийн шинэ дугаарт хоёр охин тэмцээнийг орхино

#MNTM: Өнөөдрийн шинэ дугаарт хоёр охин тэмцээнийг орхино

Нэвтрүүлгийн хуваарьтай танилцана уу

Text: Buro.Mongolia


Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаарыг та Боловсрол телевизээр Пүрэв, Ням гарагуудад 21:00 цагаас хүлээн авч үзээрэй

Цорын ганц ялагч нь Парис хотоор аялах, Сингапур дахь мэргэжлийн загварын агентлагтай хоёр жилийн гэрээ хийх болон 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болох Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар өнөө орой, Боловсрол телевизээр 21:00 цагт гарна.

Өнгөрсөн ням гарагт нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдийн хүртээл болсноос хойш хүмүүс өөрсдийн дэмжиж буй охидоо дараагийн ангид хэрхэн яаж өөрчлөгдсөнийг нь үзэхийг тэсэн ядан хүлээх болсон. Тэгвэл өнөөдөр гарах шинэ ангид загвар өмсөгч бүсгүйчүүд япон уур амьсгалтай, шинэлэг төрх гаргасан үндсэн зураг авалтанд оролцсон болохыг бид промо бичлэгээс үзсэн байгаа. Мөн энэ дугаараас хоёр оролцогч гэртээ харихыг бид үзнэ. 

Mongolia's Next  Top Model реалити шоу нэвтрүүлгийн хуваарь: 

Шинэ дугаар: Пүрэв гарагийн 21:00 цагт. Энэ дугаарын давталт нь: Баасан - 12:05, Бямба - 17:00 цагт гарна.

Шинэ дугаар Ням гарагийн 21:00 цагт. Энэ дугаарын давталт нь: Даваа - 12:05, Лхавга - 17:00 цагт гарна. 

Та онлайнаар нөхөж үзэхийг хүсвэл Боловсрол телевизийн Youtube хуудсанд зочлоорой.

 

цааш үзэх