Хайх

Models.com вебсайт оны шилдэг моделиудыг нэрлэлээ

Models.com вебсайт оны шилдэг моделиудыг нэрлэлээ

Белла Хадид, Кендалл Женнер нар жагсаалтын нэгт бичигдлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Models.com вебсайтын гаргасан шилдэг загвар өмсөгчдийн жагсаалтад Кендалл Женнер, Жижи ба Белла Хадид, Эмили Ратаковски, Карли Клосс болон бусад алдарт моделиудын нэрс багтсан байна. Вебсайт нийт арван ангиллаар моделиуд шалгаруулсан бөгөөд тус бүр хоёр ялагч тодруулжээ. Энэ шалгаруулалтын нэг нь загварын салбарынханы сонголтоос бүрдсэн бол нөгөө нь уншигчдын сонголт юм. Улмаар "2016 оны шилдэг эмэгтэй загвар өмсөгч" ангилалд Белла Хадид загварын салбарын мэргэжилтнүүдийн сонголтоор, харин Кендалл Женнер уншигчдын сонголтоор ялалт байгуулжээ. Бусад ангиллын ялагчдыг товчхон дурдвал "Шилдэг шинэ загвар өмсөгч"-өөр Адвоа Абоа, Грейс Элизабет нар тодорч, "Олон нийтийн сүлжээний од"-оор Жижи Хадид, Эмили Ратаковски нар нэрлэгдэн байна. Та жагсаалтын бүрэн хувилбарыг эндээс үзнэ үү.

Models.com вебсайт оны шилдэг моделиудыг нэрлэлээ (фото 1)

цааш үзэх