Хайх

“Mongolia's next top model” шоу нэвтрүүлгийн бүртгэл албан ёсоор эхэллээ

“Mongolia's next top model” шоу нэвтрүүлгийн бүртгэл албан ёсоор эхэллээ

Та бэлэн үү?

Buro.Mongolia


Дэлхийн 40 гаруй оронд үзэгчдийн хүсэн хүлээдэг болсон “America’s next top model” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр хийх дараагийн орон нь Монгол улс боллоо. Боловсрол телевиз энэхүү онцгой эрхийг эзэмшин "Mongolia`s next top model" нэвтрүүлгийг үзэгч танд хүргэх гэж байна

Анх 13 жилийн өмнө "America`s next top model" нэврүүлэг гарч эхэлсэн цагаас л монгол охид, бүсгүйчүүд энэ тэмцээнд орж өөрийгөө сорин, жинхэнэ топ модель болох юмсан гэж хүсдэг болсон билээ. Тэгвэл одоо үүнийг бодит зүйл болгохоор Боловсрол телевиз АНУ-ын "CBS studios international" компанийн "America's next top model" нэвтрүүлгийг эрхлэн гаргах онцгой эрхийг авч, Монголын дараагийн шинэ топ моделийг шалгаруулах боллоо.

Монголын загварын ертөнцөд өөрсдийн байр сууриа олсон нэр хүндтэй мэргэжилтнүүд урилгаар оролцож шинэ топ моделийг шалгаруулах уг шоу нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Бюро 24/7 хамтран хийхээр бэлтгэж байна. Мөн албан ёсны форматаар хийгдэж буй контент учир "CBS studios international" компанийн зөвлөх продюсерууд Монголд хүрэлцэн ирж ажиллах болно.

Асар хурдацтайгаар өөрчлөгдөн шинэчлэгдэж буй дэлхийн загварын ертөнцөд алхан орох үүдийг оролцогчиддоо нээж өгөх нь бидний гол зорилго бөгөөд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн шилдэг моделиуд бэлтгэгдэх үндэс нь "Mongolia's next top model" шоу нэвтрүүлэг болох юм. Сая сая залууст хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж болдог тус шоу нэвтрүүлэг нь модель болох хүсэлтэй олон хүний амьдралыг өөрчилсөн байдаг. Тэдний нэг нь та ч байж магадгүй.

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ЭХНИЙ АЛХАМ, ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

"Mongolia's next top model" нэвтрүүлэг нийт 16 дугаараас бүрдэх бөгөөд бүртгүүлсэн оролцогчдоос шилдэг 14 бүсгүйг шалгаруулж авах юм. Нэвтрүүлгийн бүртгэл 11 дүгээр сарын 21-нээс "Боловсрол" телевизийн байранд албан ёсоор эхэлж байна. Оролцохыг хүсэгчдэд зориулж бүрдүүлэх зүйлсийн талаарх мэдээллийг хүргэе.

16-25 насны охид, бүсгүйчүүд телевизийн байранд ирж дэлгэрэнгүй анкет бөглөнө.

Өөрийгөө илэрхийлэх товч танилцуулга бүхий 2 минутын видео бичлэгийг бэлтгэж бүртгэлийн ажилтанд хураалгана. Танилцуулга видео заавал мэргэжлийн түвшинд байх шаардлагагүй бөгөөд та гар утсаараа ч чанартай бичлэг хийн илгээх боломжтой. Бичлэгийг бүртгүүлэхдээ CD болон зөөврийн дискээр авч ирнэ үү.

Бикинитэй бүтэн биеийн 20х30 хэмжээтэй зураг авч ирэх

Мөн бүртгэлд ирэхдээ чээж зураг авахуулахад зориулан хар майк, тод биш энгийн нүүр будалттай ирнэ үү.

  • Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9700-4004, 9700-2002 дугааруудаас авах боломжтой.

Таны мөрөөдлөө биелүүлэх боломж "Mongolia's next top model" шоу нэвтрүүлэг.

цааш үзэх