Хайх

“Намайг хүмүүс үргэлж л дутуу үнэлдэг”. Ким Кардашьяны Vogue Arabia-д өгсөн богино ярилцлага

“Намайг хүмүүс үргэлж л дутуу үнэлдэг”. Ким Кардашьяны Vogue Arabia-д өгсөн богино ярилцлага

Есдүгээр сарын дугаарын гол зочин

Text: Бюро 24/7


Реалити шоуны од, Instagram-ын инфлюэнсер Ким Кардашьян Vogue сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын гол зочноор уригджээ. Ким анх удаа Vogue Arabia сэтгүүлийн нүүр дээр гарч байгаа бөгөөд энэ тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан сэтгүүлд нийтлэгдэх ярилцлагыг Кимийн нөхөр, алдарт рэпер ба дизайнер Канье Уэст авчээ.

Хуульчаар суралцаж байгаа тухайд

"Хүмүүс намайг суралцах шаардлага байхгүйгээр дипломоо худалдаад авчихна гэж ярьдаг. Үүнд ямар ч үнэний ор байхгүй. Ер нь хүмүүс намайг үргэлж л дутуу үнэлж би харин төсөөлснөөс нь илүү үр дүн үзүүлдэг".

Гаргасан алдаануудын тухайд

"Би сайн хүн байж, гаргасан алдаанаасаа суралцан туршлага болгон хувиргаж, илүү ухаалаг хандлагатайгаар ирээдүй рүү алхахыг хичээдэг".

Хариуцлагын тухайд

"Би хүүхдүүдтэй болохоосоо өмнө өөрийгөө бусдад үлгэр дуурайлал болдог гэдгээ гүйцэд ухаараагүй байсан. Харин одоо би хариуцлагаа мэдэрч байгаа".

Илэн далангүй байдлын тухайд

"Хамгийн хүнд хэцүү үед ч би амьдралаа ийнхүү бусдад дэлгэсэндээ харамсдаггүй. Бидний реалити шоуны ачаар олон хүн ганцаардах нь багасаж, хэцүү үед дэмжлэгтэй байгаа мэт мэдэрдгээ хуваалцдаг".

Алдар нэрийн тухайд

"Мөнгө бол үргэлж л миний гол зорилго байсан. Гэхдээ би нэгэн үед алдар нэрд хэтэрхий донтсон байсан. Ер нь л алдар нэр хүнийг донтуулах чадвартай гэдэгтэй бүрэн санал нийлж байна".

Эгч, дүүсийнхээ хэнд нь хамгийн дуртай тухайд

"Үргэлж л өөрчлөгдөж байдаг. Энэ жил Клои бид хоёрын жил байлаа. Мэдээж би Кендалл, Кайли нартай маш дотно ч энэ ертөнцөд мэндэлснээс хойших амьдралынхаа дийлэнх цаг хугацааг Клои, Кортни нартай өнгөрүүллээ. Бид маш олон зүйлийг хамтдаа даван туулж, дундын найзуудтай болсон тул бидэнд илүү их түүх бий. Кортни бид хоёр үргэлж л маш дотно байх болно. Гэхдээ энэ жил Клои бид хоёр онцгой харилцаа үүсгэж чадлаа".

“Намайг хүмүүс үргэлж л дутуу үнэлдэг”. Ким Кардашьяны Vogue Arabia-д өгсөн богино ярилцлага (фото 1)

“Намайг хүмүүс үргэлж л дутуу үнэлдэг”. Ким Кардашьяны Vogue Arabia-д өгсөн богино ярилцлага (фото 2)

“Намайг хүмүүс үргэлж л дутуу үнэлдэг”. Ким Кардашьяны Vogue Arabia-д өгсөн богино ярилцлага (фото 3)

“Намайг хүмүүс үргэлж л дутуу үнэлдэг”. Ким Кардашьяны Vogue Arabia-д өгсөн богино ярилцлага (фото 4)

“Намайг хүмүүс үргэлж л дутуу үнэлдэг”. Ким Кардашьяны Vogue Arabia-д өгсөн богино ярилцлага (фото 5)

“Намайг хүмүүс үргэлж л дутуу үнэлдэг”. Ким Кардашьяны Vogue Arabia-д өгсөн богино ярилцлага (фото 6)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх