Хайх

Nike алдарт дизайнеруудтай хамтран бүтээсэн 4 шинэ загвар танилцууллаа

Nike алдарт дизайнеруудтай хамтран бүтээсэн 4 шинэ загвар танилцууллаа

Мөрөөдлийн пүүзнүүд

Text: Бюро 24/7


Зураг:

Парисын загварын долоо хоногийн үеэр Nike брэнд төрөл бүрийн дизайнеруудтай хамтран бүтээсэн нийт дөрвөн шинэ загвар танилцууллаа. Эдгээр дөрвөн загвар нь энэ онд хүн бүрийн анхаарлын төвд байх нь гарцаагүй тул эртнээс шоппинг цүнхэндээ нэмэхийг зөвлөх байна.

John Elliott x Nike Vandal 2K Creeper ба Air Monarch

John Elliott брэндийн загварын шоу дээр Nike брэнд Vandal 2K нэртэй давхар улавчтай загвар болон Air Monarch гэх улаан ба цэнхэр судалтай пүүз танилцууллаа. Энгийн бөгөөд өдөр тутмын хувцаслалтад тохиромжтой, практикт тустай загварууд.



Undercover x Nike React Element 87

Дизайнер Юн Такахаси Nike брэндтэй хамтран ажиллаад удаж байна. Харин энэ удаад тэд React Element 87 нэртэй загвар гаргалаа. Энэхүү пүүз нь өндөр технологитой тусгай материалаар хийгдсэн бөгөөд улаан, цэнхэр ба ногоон гэх гурван өнгөний сонголттой байна.



Comme des Garçons x Nike Platform Cortez


Comme des Garçons загварын ордон Nike брэндтэй хамтарч Platform Cortez хэмээх капсул цуглуулга бүтээсэн байна. Дизайнер Рей Кавакубо өөрийн хэв маягтаа үнэнч үлдэж, сонгодог Cortez загварыг судалтай хээтэй асар өндөр платформ улаар баяжуулжээ.



Off-White x Nike Air VaporMax

Виржил Абло өөрийн Off-White брэндийн намрын шоуны үеэр Nike-тай хамтарсан Air VaporMax загвараа тайзнаа гаргасан юм. Цагаан ба хар өнгийн сонголттой, тунгалаг өнгийн ултай шинэ пүүзнүүд Off-White брэндийн таних тэмдэг болсон хуванцар бэхэлгээгээр чимэглэгдсэн байгаа.

цааш үзэх