Хайх

REDValentino ба граффити зураач ZAP нарын хамтын ажиллагаа

REDValentino ба граффити зураач ZAP нарын хамтын ажиллагаа

Загварын “ордонгууд”

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Хязгаарлагдмал цуглуулга гаргах зорилгоор орчин үеийн зураачидтай хамтрах брэндүүдийн тоо нэмэгдсээр байна. Жагсаалтад Louis Vuitton, Prada, Alexander McQueen, Marni, Coach, H&M байсан бол одоо REDValentino нэмэгдлээ

Карл Лагерфельд нэгэн ярилцлагадаа ийнхүү хэлж билээ: "Урлаг бол урлаг. Загвар бол загвар. Тэгсэн хэдий ч эдгээр салбарууд хамтдаа оршин тогтнож болохыг Энди Уорхол бидэнд баталсан". Одоо тэгвэл тэдний хоршил зүгээр ч нэг оршин тогтнох биш харин бүр олон сая хүний мөрөөдлийн зүйл болон хувирч байна.

Үүнийг батлах мэт Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нар ZAP нэрээрээ алдартай грекийн граффити уран бүтээлч Александрос Васмулакистай хамтран загварын долоо хоногт зориулсан жижиг хэмжээний цуглуулга гаргалаа. Европын түүхэн гудамж дах усан будгаар зурсан барилгууд болон зурмал бүсгүйчүүд цуглуулгын юбка, ноосон цамц, малгайтай цамц, ороолт ба угладаг гутал зэргийг чимлээ.

Цуглуулга Милан хот дахь REDValentino брэндийн түр зуурын поп-ап дэлгүүрт есдүгээр сарын 17-ноос 24-ний хооронд зарагдах гэнэ. Нээлтийн болон хаалтын өдрүүдийн орой уг дэлгүүрт айлчилсан зочид ZAP-ын амьд уран бүтээлийн үзүүлбэрийг үзэж болох нь. Тэнд зураач барилгын ханыг өөрийн хэв маягийн дагуу будаж, зургаар чимэх болно.

цааш үзэх