Хайх

Рэппэр A$AP Rocky “бабушка” төрхийг тренд болгохоор сурталчилж байна

Рэппэр A$AP Rocky “бабушка” төрхийг тренд болгохоор сурталчилж байна

Gucci брэндийн санал болгосон шинэ төрх

Text: Buro.Mongolia


Зураг:

LACMA музейд зохион байгуулагддаг жил бүрийн Art + Film гала үдэшлэгийн үеэр рэппер A$AP Rocky маш гэнэтийн төрх бүрдүүлэн улаан хивсэн дээр гарлаа. Түүний сонгосон бабушка буюу эмээ төрхийг Gucci брэнд анх санал болгосон бөгөөд аль нэг хүйсэд хамаарахгүй хүн болгонд зориулсан шинэ тренд гэнэ. A$AP Rocky брюк өмдтэй хослолыг үслэг оруулгатай шаахайтай хослуулж, дээгүүр нь торгон халаат өмсөж, аварга том нарны шил зүүн торгон алчуурыг эмээ нар шиг толгойгоороо ороожээ.

"Би төгс төрх бүрдүүлсэн гэж бодож байна. Ялангуяа энэ аварга том нарны шилний ачаар би өөрийгөө тун царайлаг мэдэрч байна. Одооноос залуус бүрийг бабушка төрх бүрдүүлэхийг уриалж байна шүү" хэмээн A$AP Rocky хэлжээ.

Түүний өмссөн хувцас бүр Gucci брэндийн урласан загварууд байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх