Хайх

Рианна өөрийн “хэлбэлздэг биеийн галбирыг” хэрхэн хувцасладаг талаар ярилаа

Рианна өөрийн “хэлбэлздэг биеийн галбирыг” хэрхэн хувцасладаг талаар ярилаа

Бусдад ч бас хэрэгтэй зөвлөгөө өглөө

Text: Buro.Mongolia


The Cut сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуучин Рианна залуу охидод хувцаслалтын зөвлөгөө өгөх үүднээс өөрийн хувийн туршлагаас хуваалцлаа. "Үнэндээ миний биеийн галбир үргэлж хэлбэлзэж байдаг. Өнөөдөр надад маш бариу даашинз таарлаа гэхэд маргааш эсвэл дараа долоо хоногт нь илүү сул эсгүүртэй, oversize загварын хувцас өмсөх шаардлага гардаг. Тэр үед би биеийнхээ зарим хэсгийг нуух өндөр суудалтай өмд, эсвэл эсрэгээрээ зарим хэсгийг ил гаргах цоолбортой цамц сонгож, хувцаслалтаа аль болох тэнцвэржүүлэхийг зорьдог" хэмээн тэрээр ярьжээ.

Өдгөө 29 настай Рианнаг хүмүүс дуучин гэхээс гадна мөн дизайнер, загварын шүтээн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр хаана ч очсон үргэлж сэтгэгдэл үлдээж чаддаг, хувцаснуудыг хооронд нь гоёмсгоор хослуулж чаддаг, нарийн мэдрэмжтэй нэгэн юм. Харин энэ бүхний хамгийн гол нууц нь биеийн галбиртаа тохирсон хувцас өмсөхөд оршиж байгаа бололтой.

"Би өдөр бүр хувцсаа сонгохдоо маш анхааралтай байж, тухайн өдөр миний галбирт яг ямар хувцас тохирохыг тунгаан боддог. Миний бодлоор хүн бүр яг л ийм маягаар загварт хандах хэрэгтэй. Учир нь хувцаслах урлаг нь тухайн хүнээс шалтгаалах, маш хувийн чанартай зүйл юм шүү дээ. Тэгэхээр энэ долоо хоногт чиний галбир илүү гоолиг байна уу? Эсвэл эсрэгээрээ чи өөрийгөө илүү мариатай мэдэрч байна уу? Тэгвэл энэ долоо хоногт галбирынхаа аль хэсгийг нууж, аль хэсгийг тодотгох вэ? Oversize хувцас өмсөх шаардлага гарч байна уу? Энэ бүх асуултыг би өөртөө тавьдаг. Би этгээд хэлбэр дүрс, эсгүүрээр тоглолт хийх дуртай ч, хамгийн гол нь өөрийн галбирт зохисон, өөрт таарсан хувцас өмсөх нь л чухал юм даа" гэж Рианна зөвлөсөн байна.

Рианна өөрийн “хэлбэлздэг биеийн галбирыг” хэрхэн хувцасладаг талаар ярилаа (фото 1)

цааш үзэх