Хайх

Victoria’s secret 2016 шоуны сэтгэл догдлом гурван мөч

Victoria’s secret 2016 шоуны сэтгэл догдлом гурван мөч

Wow!

Text: Ө.Тодгэрэл


Энэ жилийн Victoria’s Secret загварын шоу гэнэтийн, гайхмаар явдлуудаар дүүрэн байж, үзэгчдийн сэтгэлийг догдлууллаа

VS Ирина Шейк Victoria's Secret-ийн тайзнаа жирэмсэн гарч ирлээ

E! News-ийн мэдэгдэж буйгаар Victoria's Secret-ийн загвар өмсөгч Ирина Шейк болон жүжигчин Брэдли Купер нар анхны хүүхдээ хүлээж байна. Өнгөрсөн жилийн эхэн үеэс болзож эхэлсэн Ирина Шейк, Брэдли Купер нартай ойр, дотнын эх сурвалжийн мэдэгдсэнээр модель бүсгүй давхар биетэй болоод гурван сар болсон гэнэ. Ирина Шейк энэ жил Victoria's Secret-ийн тайзнаа анх удаагаа гарсан бөгөөд тэр гаралт бүрдээ гэдсээ нуусан хувцас өмссөн байлаа. Юутай ч удахгүй ээж болох гэж буй загвар өмсөгчдөө баяр хүргэж, тайзан дээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсныг нь онцлон хэлье!

Victoria’s secret 2016 шоуны сэтгэл догдлом гурван мөч (фото 1)

VS Victoria's Secret-ийн загварын тайз дээр анх удаагаа эгч дүүс алхлаа

Та бүгдийн сайн мэдэж буйгаар өчигдөр зохиогдсон загварын шоунд өдгөө алдрынхаа оргилд яваа эгч дүүс Жижи ба Белла Хадид нар оролцсон билээ. Нэг шоунд эгч дүүс зэрэг оролцсон энэхүү үйл явдал нь Victoria's Secret-ийн түүхэн дэх анхны тохиолдол юм. Тэд дараа жилийн шоунд ч бас хамтдаа оролцох нь гарцаагүй биз ээ. Хадидын гэр бүлийн ген үнэхээр супер биш байна гэж үү?

Victoria’s secret 2016 шоуны сэтгэл догдлом гурван мөч (фото 2)

VS Белла Хадид саяхан салсан найз залуутайгаа Victoria's Secret-ийн тайзан дээр дахин учирлаа

Хоёр жилийн хугацаанд үерхсэний эцэст энэ арваннэгдүгээр сарын эхээр салахаар шийдсэн Белла Хадид ба дуучин Weeknd нар өчигдөр орой Victoria's Secret-ийн загварын тайзнаа дахин учирлаа. Weeknd буюу Абель Тесфайе өөрийн хит болсон "Starboy" дууг дуулж байх үед Белла тайзан дээр гарч ирэн, түүний хажуугаар инээмсэглэн алхсан юм. Загварын шоуг амьдаар нь үзсэн үзэгчид болон олон улсын редакторууд Абелийг Беллагаас нүдээ салгаж чадахгүй байсныг онцолж, энэхүү мөчийг "Экстэйгээ дахин учрах мөрөөдлийн агшин" хэмээн нэрлэлээ. Харин зарим олон нийтийн сүлжээний хэрэглэгчид энэ талаар "Олон ангит уянгын киноны төгсгөлийн ангийг үзэж буй мэт сэтгэл догдлолоо" хэмээн бичжээ.

Victoria’s secret 2016 шоуны сэтгэл догдлом гурван мөч (фото 3)Victoria’s secret 2016 шоуны сэтгэл догдлом гурван мөч (фото 4)

цааш үзэх