Хайх

Walmart сүлжээ Cosmopolitan сэтгүүлийг дахин кассан дээрээ борлуулахгүй

Walmart сүлжээ Cosmopolitan сэтгүүлийг дахин кассан дээрээ борлуулахгүй

"Эмэгтэй хүнийг секс объект мэт дүрсэлдгийн улмаас"

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн том супермаркет сүлжээнүүдийн нэг Walmart нь өөрийн таван мянга гаруй салбар дэлгүүрийн кассан дээр Cosmopolitan сэтгүүлийг борлуулахаа больсныг АНУ-ын Үндэсний Бэлгийн Мөлжлөгийн Байгууллага (NCOSE) мэдэгдэж байна.

"Хүйсийн эрх тэгш байдлын төлөөх, хүчирхийллийн эсрэг #MeToo болон бусад ижил төрлийн хөдөлгөөнүүд өрнөж байгаа өнөө үед бид бодит арга хэмжээ авч, нийгэмд өөрчлөлт оруулахаар зорьж байна. Бид Walmart зэргийн дэлхийн хэмжээний корпорацитай хамтран нийгэмд түгээмэл болсон бэлгийн мөлжлөгийн асуудалтай тэмцэж буйгаараа бахархаж байна" хэмээн NCOSE байгууллагын гүйцэтгэх захирал Доун Хокинс хэлжээ.

"Cosmopolitan сэтгүүл эмэгтэй хүний талаарх дүр зураглалыг яг л Playboy шиг гаргадаг. Тус сэтгүүл эмэгтэй хүний үнэ цэнийг эрэгтэйчүүдийн бэлгийн амьдралын хэрэгцээг хангах байдал дээр суурилан тогтоож, эрчүүд эмэгтэй хүнийг секс объект мэт хардаг, шударга бус соёлыг өөгшүүлдэг" гэж Доун Хокинс онцолсон байна.

Walmart сүлжээ Cosmopolitan сэтгүүлийг кассан дээрээсээ хураах шийдвэр гаргасан хэдий ч, дэлгүүр доторх тусгай хэсэгт борлуулсан хэвээр байх гэнэ.

цааш үзэх