Хайх

Яг одоо Instagram-д дагах хэрэгтэй хөгжилтэй загварлаг хуудаснууд

Яг одоо Instagram-д дагах хэрэгтэй хөгжилтэй загварлаг хуудаснууд

Загварын сэдэвтэй мим хүчээ авсаар байна

Text: Бюро 24/7


Бид өмнө нь загварын ертөнц дахь хошигнолуудыг дэлгэдэг Instagram хуудаснуудын тухай нийтлэл хүргэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл загварын сэдэвтэй хошигнол бидний төсөөлж байснаас ч илүү өргөн хүрээнд хөгжиж байна. Тухайлбал Лондонд амьдардаг загварын мим бүтээгч үзэсгэлэнгээ гаргасан бол, Vogue сэтгүүлийн сэтгүүлч хүртэл мим салбарт хүчээ сориод эхэлжээ. Ингээд сүүлийн үед олны таашаалыг хүртээд буй загварын тухай хөгжилтэй Instagram хуудаснуудтай танилцацгаая.

@hey_reilly

 

@hey_reilly хуудсыг дагаснаар сонгодог уран зураг, загварын шинэ чиг хандлага, дуу хөгжим гээд олон зүйлсийн тухай мэдээллийг хөгжилтэй атлаа хүртээмжтэй байдлаар авах боломжтой. Уг хуудсыг Management Artists нэртэй олон улсын загварын агентлаг хөтөлдөг бөгөөд нийтэлсэн мим, эвлүүлэгт зургууд нь тэднийг мэргэжлийн нэгэн болохыг батлах ажээ.

@freddiemade

 

Хатан хаан Элизабет Balenciaga брэндийн нүүр царай болж, Барак Обама street style чиг хандлага тодорхойлогч нэгэн байсан бол ямар байх байсан бол? Эдгээр асуултын хариуг @freddiemade хуудаснаас харах боломжтой бөгөөд таны төсөөлж ч байгаагүй өөр сонирхолтой зүйлсийг энд дүрсэлжээ.

@raven__smith

 

Vogue сэтгүүлийн нийтлэлч Равен Смит хошигносон, егөөдсөн хэлбэрийн нийтлэл бичдэгээрээ алдартай. Хошин авьяасаа Instagram хуудсандаа ч бас тусгадаг бөгөөд алдартнуудын зураг, киноны хэсэг зэргийг хөгжилтэй тайлбарын хамтаар нийтэлдэг байгаа.

@michelgaubert

 

Chanel, Jil Sander болон бусад алдартай брэндүүдийн шоу болон сурталчилгааны ард ямар ая явахыг шийддэг Мишель Губер бол загварын салбар дахь хамгийн алдартай хөгжимчдийн нэг. Түүний хошин шогийн мэдрэмж ч бас хөгжмийн авьяасаас нь дутахааргүй ба загварын сэдэвтэй олон мим Мишельд "харьяалагддаг".

@poundlandbandit

 

Загварын салбар болон өсвөр насныханд тохиолддог хөгжилтэй явдлын тухай "Starter pack" төрлийн мим бүтээдэг @poundlandbandit Instagram олон нийтийн сүлжээнд 156 мянган дагагчтай бөгөөд өнгөрөгч тавдугаар сард Лондон хотноо анхны мим үзэсгэлэнгээ гаргажээ.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх