Хайх

Жүжигчин Уилл Смит Moncler брэндийн шинэ сурталчилгаанд

Жүжигчин Уилл Смит Moncler брэндийн шинэ сурталчилгаанд

“Гоц ухаантан галзуу төрдөг”

Text: Бюро 24/7


Жүжигчин Уилл Смит гадуур хувцасны тэргүүлэгч Moncler брэндийн шинэ нүүр царайгаар тодорлоо.  “Genius Is Born Crazy” буюу “Гоц ухаантан галзуу төрдөг” хэмээн нэрлэсэн гурван хэсгээс бүрдэх сурталчилгааны гэрэл зургийг сюрреал гэрэл зурагчин Тим Уокер даржээ. Зураг авалтаар дамжуулан гоц ухаантнууд хэрхэн сэтгэдэг, хэрхэн multitasking буюу олон ажил зэрэг амжуулдаг болон өөрсдийгөө хэрхэн дасгалжуулдаг болохыг харуулахыг зорьжээ. Өдгөө 50 настай жүжигчин Уилл Смитийн хувьд энэ нь түүний анхны загварын сурталчилгаа болсон ба тэрээр сурталчилгааны саналыг анх хүлээж авахдаа ихэд гайхширсан тухайгаа дурджээ. Харин Moncler брэндийн ерөнхийлөгч Ремо Руффини WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бидний саналыг хүлээн авч, хүн бүрийн дотоод ертөнц дахь гоц нэгнийг илэрхийлэхэд тусалсан Уилл Смитэд гүнээ талархаж байна” хэмээн ярьжээ.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих