Хайх

Жереми Скотт зургийн үзэсгэлэн гаргана

Жереми Скотт зургийн үзэсгэлэн гаргана

Даллас хотод

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Мэргэжлийнхээ ойн баярт зориулж дизайнер Жереми Скот Даллас хот дах Орчин үеийн урлагийн музейд өөрийнхөө уран бүтээлийн түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн гаргах гэнэ

Сүүлийн хорин жилийн турш дизайнер Жереми Скот загварын ертөнцөд бага зэргийн галзуурал нэмсээр ирсэн. Тэр уран бүтээлдээ барби, Спонж Боб гэх зэрэг орчин үеийн гэнэтийн баатрууд оруулах дуртай бөгөөд поп соёлд ухаангүй хайртай гэдгийг бүгд сайн мэднэ. Ирэх 2017 онд тэрээр брэндийнхээ 20 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байгаа бөгөөд энэхүү ойн баяртаа зориулж зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байна. Жереми Скотын уран бүтээлийн амьдралыг өгүүлэх тус үзэсгэлэн нь Даллас хот дахь Орчин үеийн урлагийн музейд зохион байгуулагдах аж.

"Хойтон жил миний мэргэжлийн ойн баяр тохионо. Үүнтэй холбогдуулан би зургийн үзэсгэлэн гаргах гэж байгаа. Энэ үзэсгэлэн миний хувьд маш чухал ач холбогдолтой . Үзэсгэлэнд миний бүтээсэн бүх зүйл орох болно. Тэр бүгдийг багтаахын тулд бидэнд хэр их зай хэрэг болохыг бид одоо хүртэл тооцоолж чадаагүй л байна. Тухайлбал яг одоогийн байдлаар бид 2400 гаруй м2 талбайд үзэсгэлэн гаргахаар ярилцсан. Гэсэн хэдий ч энэ зай надад багадах юм шиг санагдаад байгаа" хэмээн Жереми Скот ярьжээ.Жереми Скотт зургийн үзэсгэлэн гаргана (фото 1)

Зургийн үзэсгэлэнг Даллас хотод зохион байгуулахаар шийдсэн нь гэнэтийн тохиолдол биш гэнэ. "Даллас гэнэтхэн л миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болсон. Энэ хотод байхдаа би хотын хүмүүстэй сайхан ойлголцож, нийцдэг. Энд тансаг, гоёмсог, хөгжилтэй зүйлс маш их бий. Энэ нь л надад таалагддаг юм. Дэлхий ертөнц хаяа гутрангуй бас уйтгартай болох үе байдаг шүү дээ" гэж тэр нэмж хэлжээ.

Жереми Скотт зургийн үзэсгэлэн гаргана (фото 2)Жереми Скотт зургийн үзэсгэлэн гаргана (фото 3)

цааш үзэх