Хайх

Жизель Бундхен шиг өөрийгөө илэрхийлэх амьтныг олцгооё

Жизель Бундхен шиг өөрийгөө илэрхийлэх амьтныг олцгооё

Би бол далайн яст мэлхий

Text: Buro.Mongolia


Зураг:

Супер модель Жизель Бундхен ан амьтдын хууль бус худалдааны эсрэг чиглэсэн Wild for Life төсөлд нэгдлээ

Жизель Бундхен Нэгдсэн Үндэсний Байгууллагатай хамтарч ажиллаад долоон жил өнгөрч байна. Модель бүсгүй 2009 онд уг байгууллагын, Байгаль орчны төслийн албан ёсны элчээр томилогдсон бөгөөд өдийг хүртэл сайн үйлсийн чиглэлээр идэвхтэй зүтгэж байна. Энэ удаад тэрбээр ан амьтдын хууль бус худалдааны эсрэг тэмцэх Wild for Life төслийн зураг авалтад оролцлоо. Футуристик хэв маягтай сурталчилгааны зургууд дээр Жизель Бундхены царай түүний дотоод ертөнцийг илэрхийлэх далайн яст мэлхийн дүрстэй ууссан харагдана. Жизель өөрийн олон нийтийн сүлжээний хуудаснууд дээр уг зургийг нийтлэж, шүтэн бишрэгчдээ Wild for Life төслийн албан ёсны вебсайт руу зочилж, өөрийгөө илэрхийлэх амьтныг олох зорилгоор тест бөглөж үзэхийг уриаллаа. Wild for Life-ийн хамгаалж буй амьтад бүгд устах аюулд өртөөд байгаа аж.

"XXI зууны мэдлэг боловсролтой хүмүүс бид өдийг хүртэл ан амьтнаа хамгаалж чадалгүй, тэднийг устахад хүргэж байгаад би их харамсаж байна. Мэдлэг бол хүч юм. Бид одоо хүчээ нэгтгэн, хэтэрхий оройтохоос нь өмнө ан амьтдын хууль бус худалдааг зогсоох хэрэгтэй байна" хэмээн супермодель ярьж байна.

цааш үзэх