Хайх

Жижи Хадидын Tommy Hilfiger-т зориулсан цуглуулга

Жижи Хадидын Tommy Hilfiger-т зориулсан цуглуулга

Tommy x Gigi

Text: Buro.Mongolia


Зураг:

Z үе буюу шинэ мянганыхны хамгийн гол загвар өмсөгч болох Жижи Хадид Tommy Hilfiger-т зориулж АНУ-ын баруун эргийн уур амьсгалтай намар-өвлийн капсул цуглуулга бүтээлээ

"Бидний хамтарсан цуглуулга далайн сэдэвтэй болсон байгаа. Гэхдээ энэ нь энгийн биш, харин романтик, дүрсгүй бас шинэлэг өнцгөөс харсан далайн сэдэв юм. Жижи бид хоёрын гар их сайхан нийлсэн шүү. Бид цуглуулгын элемент бүрийг ярилцаж, бүх асуудал дээр цугтаа шийдвэр гаргасан байгаа. Жижи намайг өөрийн шударга, бүтээлч бас зоримог зан чанараараа үнэхээр гайхшруулсан" хэмээн Томми Хилфигер ярьлаа.

Жижи Хадидын хувьд энэ нь дизайнерын үүрэг гүйцэтгэсэн анхны төсөл юм. Цуглуулгын хувцаснуудад загвар өмсөгчийн хувийн стиль, мөн Tommy Hilfiger брэндийн гоо зүйн мэдрэмж хослон шингэсэн байгаа.

Цуглуулга брэндийн албан ёсны вебсайт болон дэлгүүрүүдээр энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн худалдаалагдана.

Жижи Хадидын Tommy Hilfiger-т зориулсан цуглуулга (фото 1)Жижи Хадидын Tommy Hilfiger-т зориулсан цуглуулга (фото 2)

цааш үзэх