Хайх

Жонатан Сондерс  Dior-ийн бүтээлч захирал болох уу?

Жонатан Сондерс Dior-ийн бүтээлч захирал болох уу?

Баталгаагүй мэдээлэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Удаан хүлээсний эцэст Dior-т Раф Симонсыг орлох хүн олдсон гэх цуурхал гадуур тараад байна. Цуурхлын дагуу загварын ордны шинэ бүтээлч захирлаар Их Британиас гаралтай дизайнер Жонатан Сондерс тодрох гэнэ

"Dior-т Раф Симонсыг хэн орлох вэ?" гэх асуулт сүүлийн улирлын хамгийн чухал асуудал болоод байна. Lanvin дахь Альбер Эльбазийн өв залгамжлагч аль хэдийнэ олдсон байгаа тул одоо Dior л үлдлээ. Загварын ертөнцөд тархаж буй цуу ярианы дагуу бол шинэ бүтээлч захирлын суудал тун удахгүй эзнээ тодруулах гэнэ. Энэ албан тушаалыг Жонатан Сондерс хүртэх магадлалтай байгаа аж. Дизайнер өнгөрсөн оны сүүлээр өөрийн маркийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон юм. Тэгэхээр тэр одоогоор шинэ ажил хүлээж авахад бэлэн, нэлээд завтай байгаа болов уу.

Олон нийтийн сүлжээн дэх хэрэглэгчид уг цуу яриаг идэвхтэй хэлэлцэж эхэлжээ. Зарим нэг нь Жонатан Сондерсыг "Раф Симонсын дордсон хувилбар" хэмээн нэрлэж, зарим нь Их Британийн дизайнерыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Харамсалтай нь муу сэтгэгдлүүд сайнаасаа илүү байгаа харагдлаа.

Симонсыг хэн орлох бол гэх таамаглалд Сондерсын нэр урьд өмнө нь нэг ч удаа дурдагдаж байгаагүй билээ. Саяхныг хүртэл энэхүү нэр хүндтэй албан тушаал дээр загварын ордны дизайны дотоод багт ажилладаг Серж Руффье ба Люси Майер нар очих өндөр магадлалтай байлаа.

 

цааш үзэх