Хайх

Хар баасан гараг: Хамгийн том хямдралыг хаанаас олох вэ?

Хар баасан гараг: Хамгийн том хямдралыг хаанаас олох вэ?

Сэнтрал Тауэр дахь брэндүүд гурван цагийн турш 50%-70% ба гурван өдрийн турш 10%-40% хямдарна

Text: Г.Тэмүүлэн


Шинэ жилийн баярын өмнө тохиодог хамгийн хүсэн хүлээсэн мөч болох Хар Баасан Гараг эхэлж, онлайн болон оффлайн дэлгүүрүүд өмнөх улирлын төдийгүй шинэ цуглуулгад багтсан эд зүйлсдээ хамгийн том хямдралыг зарлан загварын хорхойтнуудыг шууруулж байна. Хувцасны шүүгээгээ шинэчлэх, дотны хүмүүстээ шинэ жилийн бэлэг бэлдэх эсвэл үдэшлэгт өмсөх гоёлоо сонгох гээд ямар ч зорилготой байсан хамаагүй та Сэнтрал Тауэрыг зориорой. Тэд нийт 21 брэнддээ "Late Night Super Sale" буюу 2018 оны 11/30-нд 19:00-22:00 хооронд ердөө гурван цагийн турш үргэлжлэх 50%-70% хямдрал ба "Black Friday Sale" буюу 11/30-12/2 хооронд гурван хоногийн турш үргэлжлэх 10%-40% хямдралтай худалдааг зарлаад байна. Мөн Сэнтрал Тауэр "Late Night Super Sale"-ын үеэр явагдах ваучертай худалдаа ба 300,000 төгрөгөөс дээш худалдан авалтад бэлэгтэй худалдаа зэрэг нийт дөрвөн төрлийн хямдрал, урамшууллыг зарлаж байгаа юм.

Хувцас

Хэзээ ч моданаас гардаггүй, олон янзын дүр төрх бүрдүүлэх боломжтой "суурь" хувцаснууд, коктейль үдэшлэг, албан ёсны хүлээн авалтад зориулагдсан гоёлын даашинзууд, загварлаг атлаа оффист өмсөж болох төгс эсгүүртэй ажил хэрэгч хослолууд гээд хүссэн хувцсаа та Burberry, Hugo Boss, Versace Collection, Karen Millen, Caractere, Elena Miro зэрэг брэндийн дэлгүүрүүдээс олох болно. Мөн минимал өнгө аястай, улирлын гол трендүүдийг шингээсэн загваруудыг Sod's Boutique танд санал болгох бол Монголын Goolen бутик орчин үеийн хэв маягийг үндэсний хийцтэй хослуулсан загваруудыг урладаг байгаа. Үргэлж тухтай, дулаан мэдрэмжийг өгдөг Cashmere Workshop-ын ноолууран эдлэл болон ямар ч хувцаслалттай зохицдог боди ба дотуур хувцаснуудыг Wolford брэндийн дэлгүүрээс хямдралтай үнээр авах боломжтой. 

Аксесуар

Хэрэв та шинэ жилийн бэлгээ сонгож амжаагүй бол яг одоо анхаарлаа хандуулаарай! Golden Pen, Pen Boutique дэлгүүрүүдийн ба Montblanc брэндийн цүнх, аксесуар ба бичиг хэрэгслүүд хямдарч байгаа тул эндээс та гэр бүлийн гишүүддээ чанартай бас хэрэгцээтэй эд зүйлсийг худалдан авч болох юм. Мөн Монголын хахир хүйтэн өвлийг тэсвэрлэх дулаан, хөлд эвтэйхэн, хамгийн гол нь халтирдаггүй гуталнуудыг UGG, Sod's Boutique-ээс, харин сонгодог загварын чанартай арьсан гуталнуудыг санал болгодог Elegant Italian Shoes дэлгүүрүүдээс нөхцөл байдалдаа тохируулан сонголтоо хийгээрэй. Харин шинэ жилийн үдэшлэгт зүүх үнэт эдлэл болон гоёл чимэглэлээ Su-Ao Coral, Freywille ба Swarovski брэндийн цуглуулгуудаас сонгосноор баярын арга хэмжээнд анзаарагдахгүй өнгөрнө гэж байхгүй.

Гоо сайхан

Уруулын будаг, арьс арчилгаа, сүрчиг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн хэзээ ч илүүдэхгүй. Тэр тусмаа Хар баасан гарагийг тохиолдуулан та косметикийн бүтээгдэхүүнүүдээ нөөцөлж авах нь ухаалаг алхам болно. Revlon, Moschino, Jimmy Choo болон бусад олон брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэдэг Bishrelt Beauty, "ниш" сүрчигний Jacaranda брэндүүдээс өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сонгон оффисын үдэшлэг, шинэ жилийн цэнгүүнд баярын уур амьсгал нэмээрэй.

Late Night Super Sale (19:00-22:00 буюу гурван цагийн хугацаатай)

Burberry-50%-70%
Hugo Boss-50%-70%
Marella-50%-70%
Elena Miro-50%-70%
Carectere-50%-70%
Wolford-50%-70%
Karen Millen-50%-70%
Goolen-50%-70%
Pen Boutique-50%-70%
UGG-70% хүртэлх
Swarovski-50%
Mont Blanc-50%
Jacaranda-50%
Versace Collection-50%

Black Friday Sale (11/30-12/2 буюу гурван өдрийн хугацаатай)

Burberry-30%-50%
Hugo Boss-30%-50%
Marella-10%-40%
Elena Miro-10%-40%
Caractere-10%-40%
Wolford-10%-40%
Karen Millen-10%-40%
Sod's Boutique-10%-40%
UGG-2+1
Goolen-10%-40%
Elegant Italian Shoes-10%-25%
Cashmere Workshop-10%
Su-Ao Coral-10%-30%
Swarovski-10%-30%
Mont Blanc-10%-40%
Freywille-30%
Bishrelt Beauty-10%-40%
Jacaranda-30%
Pen Boutique-10%-40%
Golden Pen-10%-40%
Versace Collection-30%-50%

Сэнтрал Тауэр
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 14200
Утас: 70122888
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх