Хайх

Дагацгаая: Загварын ертөнцын тухай зугаатай зургууд @angelicahicks

Дагацгаая: Загварын ертөнцын тухай зугаатай зургууд @angelicahicks

Зүгээр л хөгжилтэй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Уншигч танд бид үргэлж сонирхолтой бөгөөд дагахад илүүдэхгүй Instagram хуудаснууд танилцуулдаг билээ. Шинэ жилийн эхний өдрийг бид @angelicahicks гэх загварын ертөнцийн тухай зугаатай зургууд өөрөө зурж, нийтлэдэг нэгэн фэйшн панк бүсгүйтэй хамт угтахыг санал болгож байна

Анжелика Хикс бол загварт тийм ч чухал биш, харин эсрэгээрээ маш хошин байдлаар ханддаг бүсгүй билээ. Тэр загварын ертөнцийн агуу баатрууд болох Карл Лагерфельд, Анна Винтур, Андре Леон Телли болон Канье Уэст нарыг шоглохоос ч айдаггүй нэгэн. Түүний бүх зургууд маш энгийн, яг л жоохон хүүхдийн гараар зурагдсан мэт харагддаг болов ч Instagram хуудас нь салахын аргагүй сонирхолтой байдаг. Хикс Майкл Корсыг Санта-Клаусын дүрд хувирган зурж, аль эсвэл Рик Оуэнсын гинж бүхий бүсгүйчүүдийг шоглож, Dior-оос явж буй Раф Симонсыг дүрсэлж, мөн Coach-д дурласан тамирчинг хошин байдлаар зургандаа буулгажээ.

Instagram-д багтаагүй бүсгүйн бусад зургуудыг түүний албан ёсны вебсайтаас үзэж болно. Тэнд таныг зугаацуулах олон сонирхолтой дүрслэлүүд бий. Сонирхоод үзээрэй.

цааш үзэх