Хайх

In/Out: Титэм VS Берет малгай

In/Out: Титэм VS Берет малгай

Хааны маягаар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алессандро Микелегийн ачаар 2015 оны гол аксесуараар берет малгай тодорсон билээ. Гэхдээ 2016 онд энэхүү өргөмжлөл өөр нэгэн аксесуар луу шилжлээ. Энэ бол хаврын загварын шоунууд дээр ноёрхсон титэм юм

Өнгөрсөн оны турш онц сурлагатан, томоотой охины дүр загварын ертөнцийг эзэмдээд байсан бол өнөөдрөөс эхлэн бүх зүйл өөрчлөгдөх нь ээ. Берет малгайгаа титмээр сольж, 2016 оноо хатан хааны маягаар өнгөрүүлцгээе. Гурван гол загварын орднуудаар тодорхойлогдсон энэхүү тренд хэдийгээр удахгүй ирэх хавар-зуны улиралд зориулагдсан ч гэлээ "моод"-ыг урьтан хэрэгжүүлэх нь илүү сонирхолтой биш гэж үү? Saint Laurent-ын тайз дээр гялалзаж байсан тэрхүү хүсэмжит титэм одоогоор худалдаанд гараагүй байгаа тул та бүтээлч сэтгэлгээ гаргаж, өөр загвараар орлуулаарай.

Гэхдээ нэгэн маш чухал зүйлийг анхааралдаа авах хэрэгтэй. Титмийг гүнжийн хөвсгөр даашинзтай хослуулан өмсөх хэрэггүй. Харин өдөр тутмын энгийн төрхөө титмээрээ чимэх нь хамгийн зөв сонголт байх болно. Мөн хувцаслалтдаа бага зэргийн гранж стиль нэмчихэд илүүдэхгүй шүү.

цааш үзэх