Хайх

Мөрөөдлийн зүйл: Eres by Maison Michel малгай

Мөрөөдлийн зүйл: Eres by Maison Michel малгай

Хар гивлүүрийн ард

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид Eres ба Maison Michel нарын хамтран бүтээсэн өргөн саравчтай малгайг хараад сэтгэл алдарлаа. Та нарт ч бас энэхүү гоёмсог эдлэлийг харж урамшихыг санал болгож байна

Өргөн хүрээ бүхий, хар торон малгай нь монголын хүйтэн намар-өвлийн улиралд бага зэрэг тохиромжгүй байж магад. Гэсэн хэдий ч мөрөөдөхөд гэмгүй шүү дээ. Capeline нэртэй энэ малгайг дотуур хувцасны Eres брэнд болон малгай урлалын ордон Maison Michel нар хамтран бүтээжээ. Эдгээр хоорондоо огт адилгүй брэндүүдийн хамтын ажиллагаа гэнэтийн болж чадсан ч эцэст нь гайхалтай үр дүн харууллаа.

Малгайны торон хээ Eres брэндийн намар-өвөл 2015 цуглуулгын Honoré "боди"-гийн хээтэй ижилхэн байлаа. Мөн хүрээ нь хэт өргөн тул царай болон мөрийг гивлүүр шиг нуух болно. Дизайнерууд малгайг бүтээхдээ "Өдрийн үзэсгэлэнт бүсгүй" киноноос санаа авч, орчин үеийн хэв маягт өөрчлөлт оруулахыг хичээжээ.

Мөрөөдлийн зүйл: Eres by Maison Michel малгай (фото 1)

цааш үзэх