Хайх

Яг одоо юу худалдаж авах вэ: Том логотой ороолт, цүнх ба гутал

Яг одоо юу худалдаж авах вэ: Том логотой ороолт, цүнх ба гутал

Стилистийн зөвлөсөн гурван төрлийн загварлаг төрх

Text: Бюро 24/7


Зураг:

Энэ оны хавар-зуны улиралд дизайнерууд бүхэлдээ логогоор бүрхэгдсэн анхаарал татам загваруудыг эргээд моданд оруулж, аль болох том бөгөөд тод логотой эд зүйлсийг өдөр тутмын хувцаслалтдаа нэвтрүүлэхийг уриалсан байгаа. Харин Бюрогийн стилист та бүхэндээ энэхүү трендийг хэрхэн дэгжин байдлаар загварчилж болохыг харуулж байна. Хамгийн гол нь тунг нь тааруулах хэрэгтэй юм шүү.


I

Саармаг өнгөтэй атлаа тэгш бус хэмтэй хувцаснууд логогоор бүрхэгдсэн гутал эсвэл цүнхтэй нэгдсэнээр модерн аястай, cool төрхийг бий болгоно.

1. Оймс хэлбэрийн түрийтэй гутал
2. Тэгш бус хэмтэй свитер
3. Минимал хийцтэй гар цүнх
4. Тэгш эсгүүртэй брюк өмд
5. Тэгш бус хэмтэй пальто

II

Өдөр тутмын тав тухтай төрх. Саармаг өнгөтэй сонгодог загваруудыг том логотой өргөн ороолт чимж өгнө.

1. Тэгш эсгүүртэй пальто
2. Логотой өргөн ороолт
3. Ноолууран хоолойтой цамц
4. Өндөр суудалтай жийнсэн өмд
5. Цагаан өнгийн кет
6. Өвөрмөц хэлбэртэй гар цүнх


III


Хар өнгөөр дагнасан минимал төрхийг сонирхолтой болгох нэг арга бол төрөл бүрийн бүтэцтэй материалыг хооронд нь хослуулах юм. Мөн логотой гар цүнх хар өнгийн хувцаслалт дээр тодорч харагдах болно.Хар өнгийн хаваастай куртка

1. Хувин хэлбэрийн логотой цүнх
2. Үслэг гадаргуутай түрийтэй гутал
3. Сүүн өнгийн свитер
4. А хэлбэрийн юбка
5. Ширмэл хүрэм

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх