Хайх

Чиг хандлага: 90-ээд оны үсний боолт

Чиг хандлага: 90-ээд оны үсний боолт

Зузаан материалаар бүрхэгдсэн резинэн боолт загварлаг харагдах боллоо

Text: Buro.Mongolia


Бид 1990-ээд оноос эргэн ирсэн чиг хандлагуудын талаар өмнө нь нэг биш удаа дурдаж байсан ч энэхүү жижиг трендэд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Гадуураа зузаан материалтай резинэн боолтыг та санаж байна уу? Хичээлдээ явахдаа үсээ дээш боон өнгө, өнгийн боолтоор гангардаг байсан шүү дээ. Тэгвэл одоо энэ үсний аксесуар нь загварын блогер ба алдартнуудын дуртай чимэглэлүүдийн нэг болоод байна. Бейонсе, Белла Хадид, Кендалл Женнер, Селена Гомез гээд олон загварлаг бүсгүйчүүд Balenciaga болон Slip брэндүүдийн боолтыг сонгон төрөл бүрээр үсээ загварчилж байгаа. Та ч бас бага насны дурсамжаа сэргээгээд үзээрэй.

Чиг хандлага: 90-ээд оны үсний боолт (фото 1)

Чиг хандлага: 90-ээд оны үсний боолт (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх