Хайх

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс

Цаг хугацааны эрхэнд гандаж муудахгүй чанартай хэрэгслүүд

Text: Д.Марал


Алдрай бяцхан үрсээ энэ хорвоод өлгийдөн авахаар бэлдэж буй аав, ээжүүд шинэхэн гэр бүлийн гишүүнд шаардлагатай гэсэн төрөл бүрийн хэрэгслүүдийн эрэлд гарч багагүй цаг хугацааг зарцуулдаг. Ингэхдээ тэд сайн чанарын материалаар хийгдсэн, хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, мөн орчин үеийн завгүй хэмнэлд тохирсон олон үйлдэлт практикал хэрэгслүүдийг илүүд үзэж байна. Учир нь энхрий бяцхан үрс маань хорвоо ертөнцтэй танилцаж, өсөн хөгжиж байгаа чухал цаг мөчид аав, ээж нарын хамгийн сайн туслагч болж, хүүхдийн хөгжилд эергээр нөлөөлөх эд зүйлсийн ач холбогдол их билээ. Иймд уншигчдадаа үргэлж хамгийн чанартай, салбартаа тэргүүлэгч, мөн аюулгүй бүтээгдэхүүнүүдийг зөвлөхийг зорьдог бид энэ удаад хүүхдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг Норвегийн Stokke брэндийн бүтээгдэхүүнүүдийг онцолж байна.

Stokke брэнд нь 90 жилийн түүхтэй ба 1972 онд Tripp Trapp хэмээх өндөр намыг нь тохируулах боломжтой сандлыг зохион бүтээж, салбартаа хувьсгал хийж байсан нь одоо хүүхдийг яг л том хүний адил хоолны ширээнд ая тухтай суулгах боломжийг олгосон юм. Тус брэндийн олон төрлийн нэрийн бүтээгдэхүүнүүд дунд хүүхдийн хэмжээнд тааруулан өөрчлөх боломжтой авсаархан ор, инноваци шингэсэн эвхэгддэг ванн, тэрэг гээд дөнгөж мэндэлсэн хүүхдэд зайлшгүй шаардлагатай хэрэгслүүд багтдаг билээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хэзээ д ч эрэлттэй байх скандинав дизайн, эрүүл мэндэд аюулгүй хийц, олон жилийн туршлага, судалгааны ард гарсан чанартай материалаар урлагддаг тул Stokke-ийн хэрэгслүүдийг өвлүүлэн үлдээх боломжтой юм. 

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 1)

Stokke нь өнгөрөгч оны сүүлээр Зайсан Скуэр төвийн хоёр давхарт албан ёсны салбар дэлгүүрээ нээсэн тул шинэхэн аав, ээжүүдэд эндээс хүүхдийн эд зүйлсийг иж бүрнээр нь нэг дороос авахыг зөвлөж байна.

Ингээд хүүхдүүдэд шаардлагатай хэрэгслүүдтэй дэлгэрэнгүй танилцана уу. 


Tripp Trapp сандал

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 2)

Энэхүү сандал нь хүүхдүүдэд аав, ээжтэйгээ хамт ширээний ард зэрэгцэн суух боломжийг олгож, бага насны хүүхэдтэй айл өрхөд нэн хэрэгцээтэй хэрэгслээр тодорсоор байгаа юм. Tripp Trapp сандал нь олон цагаар суусан ч бие чилээхгүй хийц, байгалиас сэдэвлэсэн энгийн цэмцгэр дизайн болон биед харшилдаггүй, аюулгүй цэвэр модон материалаар хийгдсэн. Тус сандал нь эгч, ахаас дүүд өв залгамжлагдах чанартай бөгөөд нярайгаас том хүн хүртэл хэрэглэх боломжтой нь том давуу тал юм.  Хүүхдийн биеийн онцлог, наснаас нь шалтгаалан Tripp Trapp сандлын өндөр болон хөлийн түшлэгийг тохируулж болдгоос гадна дөнгөж төрсөн нярайд, хөлд орж сурсан, эсвэл бие даан хоолоо идэж сурч байгаа хүүхдэд тохиромжтой зөөлөвчүүдээс сонгон суурилуулах боломжтой. Хоолоо идэж, хичээлээ хийх зуураа гээд ямар ч тохиолдолд хэрэглэж болохуйц уг сандлыг сонгосноор таны хүүхэд зөв, цэгцтэй суух дадалтай болж, богино хугацаанд биеэ дааж сурах болно. Хүүхэд багачуудыг хормын дотор өөртөө дурлуулах 14 өнгөний сонголттой тул хүссэн сандлаа сонгоорой.

Харин сандал дээр хараахан сууж чадахгүй байгаа нярай хүүхдэд Newborn Set гэх нэмэлт хэрэгслийг зөвлөж байна. Энэ нь зургаан сар хүртэлх нярай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хийгдсэн ба хамгаалалтын бүс, хөвөн мэт зөөлөн материалтай гадаргуугаас бүрддэг.. 

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 3)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 4)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 5)

Sleepi Mini ор

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 6)

Хором мөч бүр өсөж томорч, хөгжиж байдаг бяцхан үрсэд тохиромжтой ор сонгоно гэдэг санхүүгийн хувьд асуудалтай байсан бол одоогоос эхлэн үүнд санаа зовох шаардлагагүй боллоо. Stokke брэндийн хүүхэдтэй хамт өсдөг Sleepi ор тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах болно. Sleepi Mini хувилбар нь 0-6 хүртэлх сартай хүүхдүүдэд тохиромжтой бөгөөд хүүхэд том болох тусам нэмэлт хэрэгслүүд ашиглан орыг томруулах зориулалттай билээ. Уг ор нь авсаархан дизайн, 360 градус саадгүй эргэлдэх дугуйны ачаар айл гэрийн аль ч өрөөнд байрлах боломжтой. Мөн 100% царс модоор хийгдсэн уг ор нь бүхий л дуу авиаг өөртөө шингээж, хүүхдийг ая тухтай тайван нойрсоход нь тусална. Энгийн атлаа чамин дизайнд дуртай хэн бүхний сэтгэлд нийцэх энэхүү ор нь цагаан, байгалийн модон, саарал гээд гурван өнгөний сонголттойгоор худалдаалагдаж байна. 

Түүнчлэн хүүхдийг толгой болон хөлөө гэмтээхээс нь урьдчилан сэргийлэх зөөлөвч, орыг томруулах зориулалттай хэрэгсэл, 100% хөвөн даавуун зөөлөн матраас, цасан цагаан орны хөшиг зэргийг мөн нэмэлтээр худалдан авах боломжтой юм.

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 7)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 8)

Flexi Bath ванн

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 9)

Дөнгөж төрсөн нярай хүүхдийг усанд оруулах амаргүй даваа гэдгийг аав, ээжүүд сайн мэднэ. Тэгвэл Stokke брэндийн санал болгож буй Flexi Bath эвхэгддэг ванн нь халтирдаггүй суурьтай бөгөөд тусгай хийцтэй бөглөө нь усны хэм мэдрэгчтэй тул хүүхдийг хэт халуун уснаас үүдэлтэй гэмтлээс сэргийлэх болно. Мөн дөрөв хүртэлх насны хүүхэд хэрэглэх боломжтой энэ ванн нь хөнгөн бүтэцтэй тул зөөж авч явахад эвтэйхэн билээ. Нэмэлтээр ванны тавиур ашигласнаар хүүхдээ өөрт тохиромжтой өндөрт аваачих боломжтой ба зориулалтын түшлэг нь эхийн хайр дүүрэн гарыг санагдуулахын сацуу хүүхдийн аюулгүй байдлыг хангах болно. 

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 10)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 11)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 12)

Хуурайлагч болон шүүгээ

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 13)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 14)

Төрсний дараа эмэгтэйчүүдийн нуруугаар хөшиж өвдөх, чилэх, мөн гар, хөл бадайрч өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх нь бий. Энэ үед ээжүүд гам барьж, хэт их ачаалал авахаас татгалзах хэрэг гардаг. Stokke брэндийн мэргэжилтнүүд үүнийг анхааралдаа аван шинэхэн эцэг, эхчүүдийн хамгийн сайн туслах болж чадах нярай хүүхдийн хуурайлагч болон гурван тасалгаанаас бүрдэх шүүгээг бүтээсэн байна. Хуурайлагчийг шүүгээн дээр байрлуулснаар нярай хүүхдийнхээ живхийг солиход тун тохиромжтой байх төдийгүй тус хоёр хэрэгслийг хамтад нь хослуулснаар ээжүүдийн бие нэмэлт ачаалал авахгүй. 

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 15)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 16)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 17)

Xplory X тэрэгний нэмэлт хэрэгслүүд

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 18)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 19)

Хүүхдийн тань тав тухыг дээд зэргээр хангах Xplory X тэрэгний нэмэлт хэрэгслүүд буюу хүүхдийн автомашины суудал болон carrycot нь 0-6 сартай нярай үрсэд нэн тохиромжтой. Carrycot нь аялал зугаалгаар, том хэмжээний тэрэг тохиромжгүй үед ч дангаар нь ашиглах боломжтой. Мөн тус хэрэгсэл нь зөөлөн, амьсгалдаг материалаар хийгдэж, хүчтэй салхи, бороо болон нарны хэт ягаан туяа буюу UPF 50+ хамгаалалттай тул хүүхэд тайван нойрсоно.

Харин зөөврийн автомашины суудал нь бяцхан гэр бүлийн гишүүнийг хаашаа ч явсан тав тухтай байлгаж, түүний аюулгүй байдалд санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлдэг. Уг бүтээгдэхүүн нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл бүхий хамгаалалтын тохируулгатайгаас гадна суудлыг хүүхэд бүрийн биеийн онцлогт тохируулах боломжтой. Мөн суудлыг base гэх нэмэлт төхөөрөмж дээр суурилуулснаар автомашинаар хамт аялж байх үед хүүхэд тань бүрэн хамгаалагдсан гэдэгт итгэлтэй байж болно.


Bouncer саатуулагч сандал

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 27)

Энэхүү саатуулагч сандал нь хүүхдийн өөрийн хөдөлгөөний аясаар хөдөлж, түүнд таатай мэдрэмж төрүүлнэ. Мөн тухайн хүүхдийн жин, хэмжээнээс шалтгаалан сандлын байрлалыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Авсаархан хэмжээтэй тул аялал, ажил гээд хүссэн газар луугаа авч явах боломжтой ба уг хэрэгсэл нь халтирдаггүй суурьтай тул хүүхэд унаж бэртэнэ гэж санаа зовох шаардлагагүй билээ. Тусад нь аль эсвэл Stokke-ийн Steps төрлийн сандал дээр бэхэлж хэрэглэхэд тохиромжтой бөгөөд дээрээс нь хүүхдийн дуртай тоглоомыг өлгөж болно. 

Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 28)
Төрөхийн өмнөх бэлтгэл: Бяцхан үрсэд шаардлагатай бүхий л хэрэгслийг Stokke брэндээс (фото 29)

EDES Trading LLC.

Хаяг: Зайсан Скуэр төв, 2 давхар

Утас: 77777763

Instagram: @edestrading

Facebook: EDES Trading

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх