Хайх

Дотроос нь харцгаая: Усан доорх хамгийн том ресторан Under

Дотроос нь харцгаая: Усан доорх хамгийн том ресторан Under

Дотоод заслыг харуулсан анхны гэрэл зургууд

Text: Бюро 24/7


Норвегийн Умард тэнгист дэлхийн хамгийн том усан доорх ресторан нээгдэж буйг бид өмнө нь мэдээллэсэн билээ. Харин одоо Snøhetta архитектурын компанийн барьж гүйцэтгэсэн Under ресторан ашиглалтад ороход бэлэн болж, дотоод заслыг харуулсан анхны гэрэл зургууд цацагдлаа.

Газрын гадаргаас доош таван метрт байрлах Under рестораны дотоод заслыг хийхдээ царс мод, цэвэр арьс зэрэг байгалийн гаралтай материалуудыг түлхүү сонгожээ. Тухайлбал рестораны хана, тааз зэргийг царс модоор бүрсэн бол сандал, ширээг цэвэр мод болоод арьс ашиглан гар аргаар хийжээ. Ингэснээр зочдод илүү дотно, байгальтай ойртсон мэт сэтгэгдэл төрөх болно гэдгийг дизайнерууд онцоллоо. Мөн рестораны төв хэсэгт байрших шалнаас тааз хүртэл үргэлжилсэн аварга том цонхоор далайн гүнийг бүхэлд нь харах боломжтой ажээ. Under рестораны зохион байгуулагчид рестораны үйл ажиллагаанаас гадна далайн гүнийг судлах эрдэм шинжилгээний ажил явуулна гэдгээ онцолсон юм.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх