Хайх

Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус

Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус

Алдарт хосууд ямар интерьертэй пентхаусд амьдардаг байсан бэ?

Text: Бюро 24/7

Дуучин Жастин Тимберлейк ба түүний гэргий Жессика Бил нар саяхан Нью-Йорк хотын Сохо дүүрэг дэхь пентхаусаа 7.9 сая ам.доллараар зарсан байна. Дурлалт хосууд энэхүү пентхаусыг анх 6.5 сая ам.долларын үнээр худалдан авч байсан бөгөөд ойролцоогоор найман жилийг энд хамтдаа амьдран өнгөрүүлжээ.

Том хэмжээтэй цонхнууд бүхий шилэн пентхаус дотор гурван унтлагын өрөө, гантиг шалтай гурван угаалгын өрөө, камин зуух болон хар өнгийн төгөлдөр хууртай цэлгэр зочны өрөө бий. Пентхаусын нийт талбайн хэмжээ 800 м2 бөгөөд таазны өндөр нь 3м хүрдэг байна. Харин пентхаусын эргэн тойронд 259м2 бүхий террас байршжээ.

Энэхүү пентхаус нь Gwathmey-Siegel нэртэй шилэн цогцолборт байрладаг байгаа. Нэгэн үе Жастин ба Жессика нарын зэргэлдээ орон сууцад жүжигчин Жессика Честейн амьдардаг байжээ. Харин одоо хосууд Манхэттен дахь алдарт Трайбека дүүрэгт шинэ пентхаус худалдан авснаар Харри Стайлс, Блейк Лайвли ба Райан Рейнольдс, Женнифер Лоуренс, Жейк Жилленхол ба Мэг Райан нарын хөрш болон амьдарч байна.

Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус (фото 1)

Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус (фото 2)Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус (фото 3)Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус (фото 4)Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус (фото 5)Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус (фото 6)Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус (фото 7)Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус (фото 8)Дотроос нь харцгаая: Жастин Тимберлейк ба Жессика Бил нарын пентхаус (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх