Хайх

Кендалл Женнерийн 6.5 сая долларын үнэтэй шинэ байшингийн интерьер засал

Жүжигчин Эмили Блантаас худалдаж авсан байшин

Саяхан бид загвар өмсөгч Кендалл Женнер өөрийн хуучин орон сууцаа худалдаанд тавьсныг мэдэгдэж, тэрхүү орон сууцын дэлгэрэнгүй зургуудыг нийтэлж байсан билээ. Тэгвэл тэрээр яг одоо хаанаа амьдарч байна вэ? Жүжигчин Эмили Блант ба түүний нөхөр Жон Красинскигийн эзэмшилд байсан 6.5 сая долларын үнэтэй тансаг байшин одоо Кендаллийнх болжээ.

Лос-Анжелес хотын Холливүүд Хиллс дүүрэгт орших Кендалл Женнерийн шинэ байшин нийт 445.9 м2 талбайтай бөгөөд зургаан унтлагын өрөө, таван угаалгын өрөө, бассейн, шалнаас тааз хүртэл үргэлжлэх аварга том цонхнууд болон мэдээж хэрэг төгс байршил ба гайхалтай орчинтой юм. Нэг акрын гуравны нэгд хүрэх хэмжээний газар дээр суурилсан уг байшин нь интерьер заслаа дундад зууны хэв маягаар шийдэж, аварга том хувцасны өрөө, Италийн тавилгуудаас бүрдэх гал тогоо болон энтертейнмент өрөө агуулдаг гэнэ. Кендаллын эзэгнэх том унтлагын өрөө нь спа хэлбэрийн угаалгын өрөөтэй төдийгүй байшингийн дээвэр дээр чөлөөт цагаа өнгөрүүлэх задгай зуухтай талбай бий.

"The Devil Wears Prada" киногоороо олонд танигдсан жүжигчин Эмили Блант өөрийн байшингаа анх 8 сая доллараар худалдаанд тавьсан ч, Кендалл хэлэлцээр хийсний эцэст тун боломжийн тохиролцоонд хүржээ. 

Кендалл Женнерийн 6.5 сая долларын үнэтэй шинэ байшингийн интерьер засал (фото 1)Кендалл Женнерийн 6.5 сая долларын үнэтэй шинэ байшингийн интерьер засал (фото 2)Кендалл Женнерийн 6.5 сая долларын үнэтэй шинэ байшингийн интерьер засал (фото 3)Кендалл Женнерийн 6.5 сая долларын үнэтэй шинэ байшингийн интерьер засал (фото 4)Кендалл Женнерийн 6.5 сая долларын үнэтэй шинэ байшингийн интерьер засал (фото 5)

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх