Хайх

Кутюр загварын попкорн

Кутюр загварын попкорн

Идэхэд дэндүү хайран

Text: Buro.Mongolia


Зураг:

Испаний Tatabi Studio дизайн студи эртний Грекээс урам авч, тансаг зэрэглэлийн попкорн бүтээжээ

Tatabi Studio компанийн бүтээсэн "Diz-Diz" хэмээх попкорн бол энгийн нэг попкорн огт биш. Тэд попкорны савлагааг шар, цагаан, ягаан алт, мөнгө, гантиг чулуу зэрэг үнэт материалуудаар хийжээ. Тиймээс та Diz-Diz попкорныг идэж дуусаад савыг нь хаяж чадахгүй л болов уу.

Үүнээс гадна, энэхүү тансаг богино долгионы зууханд халаадаг попкорнууд нь пармезан бяслаг, карри, шанц, ваниль зэрэг өвөрмөц амт бүхий дөрвөн төрлийн сонголттой. Tatabi Studio студийн хэлж буйгаар бол тэд Грекийн Олимп уулнаас санаа авсан бөгөөд "Хэрэв Бурхад попкорн иддэг байсан бол Diz-Diz-ийг сонгох байсан" гэжээ.

цааш үзэх