Хайх

Монголын интерьер дизайны хөгжил: Render компанийн бүтээлч төслүүд

Орчин үеийн интерьер дизайн

Text: Г.Тэмүүлэн


Render компани Монголын интерьер дизайны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна

Улаанбаатар хотын интерьер дизайны хувьсал

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын үйлчилгээний байгууллагууд болон айл гэрийн интерьер дизайн эрс шинэчлэгдэж, цоо шинэ дүр төрхтэй болж байна. Одоо хүмүүс нэгэн хэвийн, уйтгартай дотоод засалтай орчинд ажил хэргээ явуулахын оронд цаг үетэйгээ нийцсэн, тав тухтай, анхаарал татахуйц дизайныг эрхэмлэдэг болжээ. Монголын интерьер ба экстерьер дизайн, тавилга үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлийг хөгжихөд нөлөөлж буй үндсэн компаниудын нэг бол Рендер ХХК юм. Салбартаа арав гаруй жилийн турш амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа тус компани албан байгууллагуудын оффис, банк, үйлчилгээний төвүүдийг орчин үеийн, дахин давтагдашгүй интерьертэй болоход туслан ажилладаг. Сайтар төлөвлөж, гүйцэтгэсэн интерьер дизайн тухайн байгууллагын талаар маш их зүйлийг илтгэж, нэрийн хуудас нь болж өгдөг.  Тиймээс ч Render компани тухайн байгууллагад зориулсан, шинэлэг хэв маягтай дотоод заслыг урлаж, технологийн өндөр түвшинд гүйцэтгэснээр орчин үеийн Монголын интерьер дизайны хөгжлийг тодорхойлолцож байна.

Дэлхийн стандартад нийцсэн, чанартай материал ба дэвшилтэт технологи ашигладаг Render Industry тавилгын үйлдвэр

Дэвшилтэт технологиор бүтсэн чанартай материал, өнгө, бүтэц ба харьцаагаар "тоглох" чадвар бол сайн интерьер дизайныг бүрдүүлдэг гол хүчин зүйлс юм. Render нь Австри улсын интерьер, экстерьер, тавилгын материал үйлдвэрлэгч Fundermax болон Герман улсын барилга ба тавилгын тоноглол үйлдвэрлэгч Hafele компанийн албан ёсны төлөөлөгч тул тус компанийн төслүүд үргэлж дээд зэрэглэлийн чанартай материал, тоноглолоос бүтдэг. Fundermax компани интерьер ба экстерьерийн хавтанг 160 гаруй өнгө, гадаргууны сонголттойгоор үйлдвэрлэдэг төдийгүй мөн захиалагчийн хүсэлд нийцүүлэн тусгай загварууд гаргадаг. Энэхүү брэндийн хавтан гадны нөлөөнд тэсвэртэй (-80C, +180C) бөгөөд өнгөө 20 жилийн турш алддаггүй том давуу талтай. Өөрөөр хэлбэл энэ нь манай улсын барилга, интерьер дизайны салбарт төгс зохицох бүтээгдэхүүн юм. Харин Hafele компани нь анх 1923 онд үүсгэн байгуулагдсанаас хойш архитектур, тавилгын холбогч эд анги, тоноглол, гэрэлтүүлэг, хаалганы дижитал цоож зэрэг дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн 80 гаруй оронд худалдаалж байна. Render компани энэхүү салбартаа тэргүүлэгч Hafele брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь захиалагчийн гарт шууд хүргэдэг онцлогтой.

Render компанийн бас нэгэн давуу тал бол тэдний хувьдаа эзэмшдэг "Рендер Индастри" нэртэй тавилгын үйлдвэр юм. Италийн Biesse компанийн "Computer Numerical Control" буюу бүрэн автомат удирдлагатай машинаар ажилладаг уг тавилгын үйлдвэр нь мод, төмөр ба сайн чанарын арьс ашиглан өвөрмөц хэв маягтай, нарийн хийцтэй, дэлхийн стандартад нийцсэн загварлаг тавилга урладаг байна.

Render компанийн Голомт банктай хамтарсан шинэ төсөл

Голомт банкны "Зээлийн төв" нь харилцагчдад төвлөрсөн санхүүгийн цогц үйлчилгээг нэвтрүүлж, орчин үеийн банкны салбарт цоо шинэ өнгө төрх нэмлээ. Харин энэхүү шинэлэг үйлчилгээтэй бизнес төвийн дотоод заслын дизайныг Render компани гаргаж, өөрсдөө гүйцэтгэсэн байна. Тэд уг төсөл дээр ажиллахдаа юуны түрүүнд харилцагчдын тав тухтай байдлыг эрхэмлэж, орчин үеийн уур амьсгал бүрдүүлэхийг зорьжээ. 

  • /
  • 07
  • /
  • 07
  • /
  • 07
  • /
  • 07
  • /
  • 07
  • /
  • 07
  • /
  • 07

Голомт банкны "Зээлийн төв"-ийн үүд хаалгаар орж ирсэн харилцагчдыг цэлгэр бөгөөд гэгээлэг орчинтой үйлчилгээний танхим угтана. Цагаан өнгийн ламинат болон улаан хүрэн өнгийн царс модон интерьер нь тансаг зэрэглэлийн орчин бүрдүүлнэ. Голомт банк нэг дор олон харилцагч хүлээж авах чадвартай, үйлчлүүлэгчдийн тав тухыг дээд зэргээр хангасан, сэтгэлзүйн хувьд тааламжтай орчин бий болгохыг хүссэн бөгөөд Render-ийн дизайнерууд энэ зорилгыг 100% биелүүлж чадсан байна. Компанийн хамт олон технологийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх боломжтой, дэлхийн стандартад нийцсэн тоноглолтой, модерн дизайн бүтээжээ.

Ажлын байрны тав тухтай байдал нь байгууллагын амжилтанд шууд хамааралтай байдаг. Тиймээс Render компани ажилтнуудын тав тухыг хангасан ажлын орон зай, амралтын хэсэг, тохиромжтой гэрэлтүүлгийг энэхүү интерьер төсөлд оруулж өгснөөр зөвхөн харилцагчид гэлтгүй, мөн банкинд ажиллаж буй хүмүүсийн сэтгэлд нийцсэн төгс орчинг бүрдүүлжээ.

Render-ийн гүйцэтгэсэн бусад төслүүд

Улаанбаатар хотын ихэнх үйлчилгээний газрууд энгийн, нэгэн хэвийн дотоод засалтай байсныг өөрчлөхөд Render өөрсдийн хувь нэмрийг оруулдаг гэдгийг бид дээр дурдсан шүү дээ. Үнэхээр ямар ч компанийн үйл ажиллагаанд тохирсон, тухайн байгууллагын онцлог шинж чанарыг илтгэсэн интерьер дизайныг Render-ийн мэргэжилтнүүд дээд зэрэглэлийн түвшинд урладаг нь тэдний гүйцэтгэлээс харагддаг юм. Жишээ нь л гэхэд Mobicom корпорацийн TEDY төвийн интерьерийг онцолж болно.

Түүнчлэн тэд зураг төсөл зохиохоос гадна захиалагчийн дизайны дагуу дотоод заслын ажил гүйцэтгэж, тавилга үйлдвэрлэдэг.  Ийм төрлийн ажлуудтай нь та KFC, Burger King, Pizza Hut зэрэг олон улсын түргэн хоолны сүлжээ, Holiday Inn зочид буудал, Хаан банкны Экспресс салбарууд, LG электрон барааны дэлгүүр зэрэг олон нийтэд танил болсон газруудаар үйлчлүүлэхдээ танилцах боломжтой. 

  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16
  • /
  • 16

Render LLC

Утас: 70106433, Хаяг: Маршал хотхон, Кинг Тауэр 122-6

Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх