Хайх

Эмми 2024: Наадмын ялагчид тодорлоо!

Эмми 2024: Наадмын ялагчид тодорлоо!

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн жилийн есдүгээр сард болох байсан 75 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол дөрвөн сараар хойшилсны эцэст яг одоо зохион байгуулагдаж эхэллээ. Тус наадам нь Холливүүдийн жүжигчид, зохиолчдын нэгдсэн ажил хаялтын улмаас хойшлогдоод байсан ба үүнээс өмнө зөвхөн 2001 онд есдүгээр сарын 11-ны террорист халдлагын үеэр хойшилж байсан түүхтэй билээ. Тиймээс Эмми 2024 наадамд 2022 оны зургаадугаар сарын 1-ны өдрөөс эхлэн 2023 оны тавдугаар сарын 31-ныг хүртэл хийгдсэн уран бүтээлүүд өрсөлдөж байгаа юм.

Ялагчдын хувьд HBO-ын “Succession”, Netflix-ын “Beef”, FX продакшны "The Bear" хит цувралууд тус тусын төрөлдөө тэргүүллээ. Үүний араас "The White Lotus", Netflix-ын “Dahmer-Monster: The Jeffrey Dahmer Story”, “Abbott Elementary” бүтээлүүд "утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин", "богино цуврал, эсвэл киноны шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин", "инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин" төрөлд тус тус амжилт гаргалаа. 


Шилдэг утга уянгын цуврал

“Succession”

Эмми 2024: Наадмын ялагчид тодорлоо! (фото 1)

Шилдэг инээдмийн цуврал

“The Bear”

Шилдэг богино цуврал

“Beef”

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Киран Калкин, “Succession”

Эмми 2024: Наадмын ялагчид тодорлоо! (фото 2)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Сара Снүк, “Succession”

Эмми 2024: Наадмын ялагчид тодорлоо! (фото 3)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Жереми Аллен Уайт, “The Bear”

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Квинта Брансон, “Abbott Elementary”

Богино цуврал, эсвэл киноны шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Стив Ян, “Beef”

Эмми 2024: Наадмын ялагчид тодорлоо! (фото 4)

Богино цуврал, эсвэл киноны шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Али Вон, “Beef”

Эмми 2024: Наадмын ялагчид тодорлоо! (фото 5)

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Мэттью Макфедьен, “Succession”

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Женнифер Кулиж, “The White Lotus”

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Эбон Мосс-Бакрак, “The Bear”

Эмми 2024: Наадмын ялагчид тодорлоо! (фото 6)

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Айо Эдебири, “The Bear”

Богино цуврал, эсвэл киноны шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Пол Уолтер Хаузер, “Black Bird”

Богино цуврал, эсвэл киноны шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Ниси Нэш, “Dahmer – Monster: The Jeffrey Dahmer Story”

Утга уянгын цувралын шилдэг зохиол

Жесси Армстронг, “Succession”

Инээдмийн цувралын шилдэг зохиол

Кристофер Сторер, “The Bear”

Богино цуврал, антологи цуврал, эсвэл киноны шилдэг зохиол

И Сон Жин, “Beef”

Эмми 2024: Наадмын ялагчид тодорлоо! (фото 7)

Утга уянгын цувралын шилдэг найруулга

Марк Майлод, “Succession”

Инээдмийн цувралын шилдэг найруулга

Кристофер Сорер, “The Bear”

Богино цуврал, антологи цуврал, эсвэл киноны шилдэг найруулга

И Сон Жин, “Beef”

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх