Хайх

Пиццанд дурлагсдад зориулсан музей нээгдэх гэж байна

Пиццанд дурлагсдад зориулсан музей нээгдэх гэж байна

Нью-Йорк хотод

Text: Бюро 24/7


Зураг:

Лос Анжелес хотноо 2016 онд нээлтээ хийсэн Зайрмагны музейд Ким Кардашьян, Бейонсе гэх зэрэг дэлхийн одууд селфи хийн, Instagram-д давлагаа үүсгэж байсан бол, тун удахгүй пиццанд дурлагсдад зориулсан бас нэгэн өвөрмөц музей нээгдэх гэж байна.

Nameless Network компанийн мэдээллэж буйгаар "The Museum of Pizza" нь ирэх аравдугаар сарын 13-нд Нью-Йорк хотноо нээгдэх ба музейн веб хуудсаар нээлтийн тасалбарын захиалгыг аваад эхэлжээ. Тасалбар 35 ам.долларын үнэтэйгээр зарагдаж байгаа бөгөөд тасалбарт зүсэм пицца дагалдаx гэнэ. 

Музейн санаачлагч, Nameless Network компанийн захирал Карим Рама АМ NY сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Орчин үеийн хүмүүс пиццанд маш дуртай. Тэд пиццаг энгийн хоолноос ч илүү онцгойлон үздэг болсон учир тус музейг байгуулж байгаа" гэдгээ хэлсэн байна. Мөн энэхүү музей нь "Пиццаны агуй", "Пиццаны арал", "Пиццаны галерей" гэх мэт хэсгүүдээс бүрдэж, пиццатай холбоотой сайхан дурсамжуудыг сэргээнэ хэмээн веб хуудaс дээр бичигджээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх