Хайх

12 өдөр 12 бэлэг: Versace, Bally, Montblanc ба бусад брэндийн гайхалтай бэлэгнүүдийг хэрхэн хожих вэ?

12 өдөр 12 бэлэг: Versace, Bally, Montblanc ба бусад брэндийн гайхалтай бэлэгнүүдийг хэрхэн хожих вэ?

Buro x Central Tower танд бэлэг бэлдлээ

Text: Бюро 24/7


Оны хамгийн сэтгэл догдлом, баяр хөөр, хайраар дүүрэн өдрүүд эхэллээ. Юм бүхэн гялалзаж, өнгө, өнгөөр анивчдаг энэ үед уншигч та ч мөн аз жаргал цацруулан дотроосоо гэрэлтээсэй гэх хүслийн дагуу Buro болон Central Tower-ийн зүгээс танд бэлэг бэлдлээ. Бид 12 өдрийн турш өдөрт нэг бэлэг задлан нэг азтанг шалгаруулах бөгөөд бэлэг хожих боломж хүн бүрт нээлттэй байх болно. Сентрал Тауэрт байрладаг Versace, Karen Millen, Montblanc, Wolford, Cashmere Workshop, Golden Pen, Goolen, Bally, Caractere, Pen Boutique, Jacaranda, Marella гэх нийт 12 брэндийн 12 гайхалтай бэлгийг өөртөө болон ойр дотны нэгэндээ хожихыг хүсвэл нийтлэлийн доор байршуулсан болзлыг биелүүлээрэй.

Өдөр 1: Bally брэндийн жижиг хэтэвч

(Азтан шалгарсан)

Тансаг зэрэглэлийн Bally брэндийн тугалын арьсаар хийгдсэн гоёмсог улаан өнгөтэй жижиг хэтэвч нь таны өдөр тутамдаа ашигладаг картууд болон бичиг баримтыг найдвартай хадгалахын зэрэгцээ ямар ч цүнхтэй хослон маш загварлаг харагдана. Их хотын завгүй амьдралд бүсгүйчүүд өдөрт аль болох олон ажил амжуулах зорилгоор үргэлж нэг газраас нөгөө рүү яаран биед хөнгөн, жижиг цүнх барихыг илүүд үздэг болсон тул энэхүү хэтэвч нь хэмжээний хувьд төгс сонголт болно.

Өдөр 2: Caractére брэндийн бүс

(Азтан шалгарсан)

Сайн чанарын сонгодог хийцтэй бүсийг хүн маш олон жилийн турш хэрэглэж, ямар ч хувцастай хослуулах боломжтой байдаг. 1990-ээд онд үүсгэн байгуулагдсан Италийн Caractére брэнд нь өөрийн гэсэн өвөрмөц зан чанартай, хүчирхэг бүсгүйчүүдийг чиглэсэн өдөр тутмын хувцас гаргадаг бөгөөд чанарын түвшингээрээ аль хэдийн олонд үнэлэгдээд амжсан билээ.

Өдөр 3: Cashmere Workshop брэндийн ханцуйгүй цамц

(Азтан шалгарсан)

Ханцуйгүй ноолууран цамцыг хүйтний улиралд маш олон байдлаар загварчлах боломжтой байдаг. Дотор нь сорочкан цамц эсвэл хоолойтой цамц өмсөх, эсвэл гадуур нь пиджак, ижил өнгийн кардиган давхарлах гээд ер нь л өнгө ба материалыг зохицуулж чадваас хүссэн бүхэнтэйгээ хослуулж болдог. Cashmere Workshop брэндийн энэхүү өндөр захтай, нимгэн ноолууран материалтай цамц хувцаслалтыг тань хормын зуур илүү өнгөлөг болгоно.

Өдөр 4: Montblanc брэндийн бэх

(Азтан шалгарсан)

100 гаруй жилийн түүхтэй Montblanc брэндийн эд зүйлс он цаг өнгөрөх тусам улам бүр үнэ цэнэтэй болдог билээ. Тэр тусмаа Montblanc-ийн бэх нь ямар ч гадаргуу дээр тод, гаргацтай гардгаараа бусад бэхнээс ялгардаг ба каллиграф сонирхогчид болон ажил хэрэгч хүмүүст тун тохиромжтой. Түүнчлэн энэхүү бэх нь Montblanc брэндээс гаргасан "Legend of Zodiacs" буюу "Зурхайн ордуудын домог" хэмээх цуглуулгад багтсан юм.

Өдөр 5: Pen Boutique дэлгүүр - Hugo Boss үзгэн бал

(Азтан шалгарсан)

Hugo Boss брэнд нь 1924 оноос эхлэн загварын ертөнцөд өөрсдийн гэсэн байр суурийг тогтоогоод зогсохгүй гэр ахуйн эд зүйлс, бичгийн хэрэгсэл гээд олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Pen Boutique дэлгүүр Hugo Boss брэндийн цэвэр арьсан чимэглэл бүхий үзгэн бал болон түлхүүрийн оосрыг "12 өдөр 12 бэлэг" аяны тав дахь өдөрт зориулан бэлдсэн байна.

Өдөр 6: Karen Millen брэндийн гар цүнх

(Азтан шалгарсан)

2018 оны онцлох трэндийн нэгээр нэрлэгдээд буй барын арьсан хээ бүхий тэмдэглэлийн дэвтэр болон хамба хилэн материалтай жижиг гар цүнх нь ажил хэрэгч бүсгүйчүүдэд нэн тохиромжтой. 1981 онд үүсгэн байгуулагдсан Karen Millen брэнд ажил хэрэгч, эмэгтэйлэг загваруудаараа олны таашаалд нийцдэг. Түүнчлэн энэхүү бэлгийн багцанд Innovstyle компаниас эрхлэн гаргасан зөв хувцаслалтын тухай ном багтсан байгаа.

Өдөр 7: Marella брэндийн гялалзсан чимэглэлтэй бээлий

(Азтан шалгарсан)

Хасах хэмтэй эдгээр өдрүүдэд бүсгүйчүүд дулаан байлгахын зэрэгцээ загварлаг харагдахад туслах ороолт, бээлий зэрэг аксесуартаа онцгой ач холбогдол өгдөг. Тэгвэл Италийн Marella брэнд эмэгтэй хүн бүрийн сонирхолд нийцэх гялалзсан чимэглэл бүхий ноолууран бээлийг санал болгож байна.

Өдөр 8: Goolen брэндийн цамц

(Азтан шалгарсан)

Монгол үндэсний хэв маягийг орчин үеийн уур амьсгалтай хослуулсан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой цамцыг Goolen брэндийн зүгээс "12 өдөр 12 бэлэг" аяны найм дахь өдөрт зориулан бэлдсэн байна. Сул загвартай энэхүү цамцыг деним өмд, шулуун эсгүүртэй брюк өмд зэрэгтэй хослуулан өмсөөрэй.

Өдөр 9: Golden Pen дэлгүүр - Casanova цуглуулга

(Азтан шалгарсан)

1933 онд үүсгэн байгуулагдсан Campo Marzio брэнд бичгийн хэрэгсэл болон ажил хэрэгч хүмүүст зориулсан арьсан эдлэлүүдээрээ алдартай. Campo Marzio брэндийн "Casanova" гэх энэхүү цуглуулгад гурван төрлийн бэх, тэмдэглэлийн дэвтэр үзэг болон нарийнаас өргөн хүртэл гарах зургаан төрлийн үзэгний хошуу багтсан юм. Гоёмсог савалгаа бүхий энэхүү цуглуулгыг сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй хүмүүс болон каллиграф сонирхогчдод зориулан үйлдвэрлэжээ.

Өдөр 10: Wolford брэндийн трико

(Азтан шалгарсан)

Анх 1950 онд Австрийн Брегенц хотод үүсгэн байгуулагдсан Wolford брэнд нь тав тухыг дээд зэргээр хангасан, чанартай трико, дотуур хувцас, аксесуар үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн нэгт тооцогддог. Биеийн хөдөлгөөнд саад болохгүй, арьсанд зөөлөн мэдрэмж төрүүлж, цусны эргэлтийг дэмждэг хоёр төрлийн гоёмсог трико нь сайхан харагдуулаад зогсохгүй тав тухтай мэдрэмжийг өгнө.

Өдөр 11: Versace Collection брэндийн чагтан товч

(Азтан шалгарсан)

Versace Collection брэндийн логоны сийлбэртэй энэхүү чагтан товч нь эрчүүдийн хувцаслалтыг хормын зуур загварлаг болгон өөрчилж чадна. Албан ёсны арга хэмжээ, баяр ёслол, ажил хэргийн уулзалт гээд бүх төрлийн нөхцөл байдалд зүүхэд тохиромжтой.

Өдөр 12: Jacaranda брэндийн сүрчиг

(Азтан шалгарсан)

"12 өдөр 12 бэлэг" аяны сүүлийн өдөрт зориулан "ниш" сүрчигний Jacaranda брэнд нэгэн онцгой бэлгийг бэлдлээ. Тус брэндийн зүгээс Францын алдарт сүрчигний мэргэжилтэн Мартин Микалеффийн бүтээсэн сарнайн дэлбээ, зандан мод, хув ба Энэтхэг халуун ногооны төгс хослол болсон анхилуун сүрчгийг эмэгтэй азтанд сонгосон байна. Харин эрэгтэй хүн азтанаар тодорсон тохиолдолд ягаан чинжүү, бергамот, цэвэр арьс ба заарын ноттой, цаг хугацаа болон загварын чиг хандлагад үл автах сонгодог сүрчгийг бэлэглэхээр зэхжээ.

 

Та азтан болохыг хүсвэл доорх болзлыг хангаарай:

1. Buro Mongolia болон Central Tower-ийн албан ёсны Facebook хуудсууд дээр like дарах

2. Central Tower-ийн Facebook хуудас дээр нийтлэгдсэн "12 өдөр12 бэлэг" тухайн өдрийн бэлэгний пост share хийх

3. Central Tower-ийн Facebook хуудаснаа нийтлэгдсэн "12 өдөр12 бэлэг" тухайн өдрийн бэлэгний пост доор нэг найзыгаа mention хийх

Азтанг random байдлаар шалгаруулах ба Central Tower-ийн Facebook хуудаснаа"12 өдөр12 бэлэг" пост доор comment хэсэгт зарлах болно.

цааш үзэх