Хайх

2019 оны аяллын шилдэг цэгүүдийг Airbnb нэрлэлээ

2019 оны аяллын шилдэг цэгүүдийг Airbnb нэрлэлээ

Шинэ онд шинэ аяллын төлөвлөгөө

Text: Бюро 24/7


Зураг:

Байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Airbnb компани дараа онд эрэлт нь эрс өсөх төлөвтэй аяллын цэгүүдийг нэрлэсэн байна. Шинжээчид Airbnb вебсайтын хэрэглэгчдийн хайлт, байр түрээсийн захиалга болон 2019 оны хүслийн жагсаалтыг өнгөрсөн оны ижил мэдээллүүдтэй тулган харьцуулжээ.

Үүний үр дүнд 2019 онд аялахад хамгийн тохиромжтой газраар эко аялал жуулчлалаараа алдартай Шинэ Зеланд улсын Каикоура хот шалгарсан байна. Сүүлийн үед энэхүү хотын байр түрээсийн захиалга 295% нэмэгджээ. Каикоура хотын араас жагсаалтын хоёрдугаарт Хятад улсын зүүн өмнөд эрэгт байрлах Сиамэн гэх боомт хот бичигдсэн бол гуравдугаарт сүүлийн үед жуулчдын сонирхлыг ихээр татаж байгаа Мексикийн Пуэбла хот багтсан байна. Мөн уг жагсаалтад Гана, Мозамбик зэрэг Африкийн орнууд, Узбекистан, Гүрж зэрэг Ази тивийн улсууд ч бичигджээ. Airbnb-гээс гаргасан жагсаалтын эхний 10 байранд ямар, ямар улс орсныг харцгаая.

1. Каикоура, Шинэ Зеланд

 

2. Сиамэн, БНХАУ

 

3. Пуэбла, Мексик

 

4. Норманди, Франц

 

5. Грейт Смоки Маунтинс, АНУ

 

6. Буэнос Айрес, Аргентин

 

7. Аккра, Гана

 

8. Мозамбик

 

9. Гадна Хебридийн арлууд, Шотланд

 

10. Вакаяма, Япон

Сэтгэгдэл бичих

цааш үзэх