Хайх

Трамп Vs. Клинтон: Алдартнууд сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна

Трамп Vs. Клинтон: Алдартнууд сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Загварын ертөнцийн одууд, жүжигчид, уран бүтээлчид хэнийг дэмжихээ өөрийн Instаgram хуудсандаа маш идэвхтэйгээр илэрхийлж байна

Өнөөдөр АНУ-ын ард түмэн ирэх дөрвөн жилд хэн улс орныг нь удирдахыг шийдэх гэж байна. Сонгууль өгөхөд хэдхэн цаг үлдээд байгаа энэ үед сонгуулийн өмнөх санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампаас 4% илүү байгаа гэдгийг Fox News телевиз мэдэгджээ (Трамп-44%, Клинтон-48%).  АНУ одоогийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обама Хиллари Клинтонд саналаа өгөхөө мэдэгдэж, ард түмнийг ч түүнд итгэхийг уриалсан юм. Тэрбээр "Хэрэв Хиллари Клинтон ерөнхийлөгч болвол улс орон нь найдвартай гарт очно" гэж хэлснийг The Los Angeles Times сонинд нийтлэжээ.

Алдартай одууд ч энэхүү чухал үйл явдалд идэвхтэй оролцож, хүмүүсийг ч уриалж байна. Алдартнуудын олон нийтийн сүлжээнээс харахад тэдний ихэнх нь мөн л Хиллари Клинтоныг дэмжиж байгаа харагдлаа. Жишээ нь Леди Гага, Женнифер Лопез, Прабал Гурунг, Кендалл Женнер нар Клинтоныг дэмжиж буйгаа Instagram хуудсаараа илэрхийлж #imwithher гэсэн хаштаг бичиж байна.

#ImWithHer #Election2016 #GoVote #VoteHillary

A video posted by #VoteHillary (@ladygaga) on

her her her her

A photo posted by Kendall (@kendalljenner) on

цааш үзэх