Хайх

Apple мэдрэгч дэлгэц бүхий товчлууртай MacBook гаргахаар ажиллаж байна

Apple мэдрэгч дэлгэц бүхий товчлууртай MacBook гаргахаар ажиллаж байна

Патент

Text: Б.Амина


Зураг:

Apple компани удахгүй MacBook зөөврийн компьютерын товчлуурыг мэдрэгч дэлгэцтэй болгохоор зэхэж байна

Шинэ MacBook зөөврийн компьютерын товчлуур iPad, iPhone-ы мэдрэгч дэлгэцтэй ижил зарчмаар ажилладаг болох магадлалтай байна. Товчлуурууд гэрэлтүүлэгчтэй байх бөгөөд iPhone 6, 6S загваруудад суулгасан 3D технологи бүхий дэлгэцтэй адил хурууны даралтыг мэдрэх боломжтой. Мэдрэгч дэлгэцтэй товчлуур үсэг, трекпад болон тоо гэсэн гурван хэсэгт хуваагдсан байх аж.

Apple компани MacBook-ын товчлуурыг мэдрэгч дэлгэцээр солихоор төлөвлөсөн нь зөөврийн компьютерыг илүү нимгэн болгох юм. Үүнээс гадна мэдрэгч дэлгэц энгийн товчлуур хоорондох зайд тоос орсноос үүдэн компьютер эвдэрч, гэмтэх зэрэг эрсдлийг багасгах давуу талтай. Тун удахгүй MacBook-ийн шинэ загвар гарснаар компьютерын энгийн товчлуурын хэрэглээнд төгсгөл ирэх бололтой.

Apple мэдрэгч дэлгэц бүхий товчлууртай MacBook гаргахаар ажиллаж байна (фото 1)

 

цааш үзэх