Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны аравдугаар сарын 28

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөх вэ?

Өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, өдөртөө -6, шөнөдөө - 14 хэм хүйтэн гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдлээ. Үсээ засуулахад тохиромжгүй буюу хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд тэмдэглэсэн байна.

Энэ өдөр жүжигчин Жулия Робертс, америкийн бизнес магнат Билл Гейтс, дуучин Фрэнк Оушен болон Кейтлин Женнер нар төржээ.

Өнөөдөр Tesla Motors компани Лос-Анжелес хотын Universal Studios-д шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах болно. Тус компанийн захирал Илон Маск SolarCity компанитай хамтарч цоо шинэ төрлийн нарны зай танилцуулна гэж таамаглаж байна.

Өчигдөр Disney кино компани хоёр шинэ киноны товыг зарлалаа. "The Incredibles 2" 2018 оны зургаадугаар сарын 15-нд нээлтээ хийхээр болсон бол "Toy Story 4" анимэйшн кино 2019 оны зургаадугаар сарын 21-нд гарна гэж мэдэгдлээ.

 

цааш үзэх