Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны аравдугаар сарын 27

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд болох вэ?

Нийслэл хотод өдөртөө -6 хэм, шөнөдөө - 12 хэм хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв өнөөдөр үсээ засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

Өнөөдөр Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга болно. Мэргэжилтнүүд Apple цоо шинэ iMac, MacBook Pro болон бусад шинэ төхөөрөмжүүдийг танилцуулна гэж таамаглаж байна.

Өнөөдөр Их Британийн жүжигчин, телевизийн хөтлөгч Келли Осборн 32 нас хүрч байна.

Энэ өдөр дэлхий даяар Дуу дүрс бичлэгийн өвийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг.

Доктор Хаус буюу жүжигчин Хью Лори Холливүүдын гудамжинд өөрийн гэсэн одтой болжээ.

 

цааш үзэх