Хайх

"Cartoon Network" суваг сэдэвчилсэн зочид буудал 2019 онд нээнэ

"Cartoon Network" суваг сэдэвчилсэн зочид буудал 2019 онд нээнэ

Ланкастер хотод

Text: Бюро 24/7


Зураг:

"The Powerpuff Girls", "Adventure Time", "We Bare Bears" зэрэг анимэйшн цувралуудаараа алдартай Cartoon Network суваг 2019 онд сэдэвчилсэн зочид буудлаа АНУ-ын Пенсильвани мужийн Ланкастер хотноо нээхээр болжээ.

Нийт 3 га талбайг хамрах уг зочид буудал нь 165 өрөөтэй бөгөөд бүхэлдээ Cartoon Network-ийн ертөнцөд ирсэн мэт бодит мэдрэмж төрүүлэхүйц тохижилттой байх ажээ. Түүнчлэн усан сан, тоглоомын парк, кафе, ресторанаас гадна том хэмжээний амфитеатр буюу задгай театр байхыг ч компанийн зүгээс онцоллоо.

Cartoon Network сувгийн ерөнхийлөгч Кристина Миллер "Дизайн, технологи болон анимэйшнийг төгс хослуулан үлгэрийн баатруудаа амилуулахыг зорьж байна" хэмээн ярилаа. Үүнээс гадна Cartoon Network суваг Бали арал дээр сэдэвчилсэн паркаа 2020 онд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих