Хайх

Дизайнер Марк Жейкобс хуримаа хийлээ

Дизайнер Марк Жейкобс хуримаа хийлээ

Дурлалт залуу Чарли Дефранческотай гэрлэлтээ батлууллаа

Text: Бюро 24/7


Дөрөвдүгээр сарын 6-ний өдөр алдарт дизайнер Марк Жейкобс дурлалт залуу Чарли Дефранческотай хуримаа хийлээ. Хурим Нью-Йорк хотын төвд орших Сигрем цамхагт зохион байгуулагдаж, ёслолын үйл ажиллагаанд Наоми Кэмпбелл, Анна Винтур, Кейт Мосс, Хадид эгч дүүс, Эмили Ратаковски, Рита Ора, Виржил Абло гээд загвар болоод урлаг соёлын томоохон нэрс уригджээ. Хосууд 2015 оноос эхлэн болзож эхэлсэн ба 2018 оны дөрөвдүгээр сард Марк Жейкобс найз залуу Чарли Дефранческогийн төрсөн өдрөөр гэрлэх санал тавьсан билээ. 

Марк Жейкобс, Чарли Дефранческо нар гүн ногоон өнгийн хамба хилэн cмокинг, Gucci-ийн гутал болон оцон шувууны хэлбэр дүрс бүхий энгэрийн зүүлтээр хосолсон байлаа. Очир эрдэнийн чулуу, судалт гартаамаар урласан оцон шувууны хэлбэртэй энгэрийн зүүлтийг Miu Miu болон Prada брэндүүдийн дизайны эрхлэгч Фабио Замбернарди үнэнч байдлыг бэлэгшээн хосуудад бэлэглэжээ.

 

 

 

Хуримын ёслол хэрхэн болж өнгөрсөн бэ?

 

 

 

Хуримын ёслолд уригдсан зочид:

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх