Хайх

Дональд Трамп АНУ-ын 45 дах ерөнхийлөгч боллоо

Дональд Трамп АНУ-ын 45 дах ерөнхийлөгч боллоо

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн

Text: Г.Тэмүүлэн


АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгууллаа

АНУ-ын 58 дах удаагийн ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд эхэлсэн билээ. Тус улсын 50 муж болон Вашингтон ДС-ын ард иргэд маш идэвхтэй саналаа өгсөн бөгөөд Трамп ба Клинтон нарын хооронд ч өрсөлдөөн маш ширүүн өрнөлөө. Харин сонгуулийн урьдчилсан дүнгээр Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Ерөнхийлөгч болоход хангалттай 274 мандат авч чаджээ. Сонгуульд саналаа өгсөн америкчуудын 48 хувь буюу 56,959,821 хүн одоогийн байдлаар Дональд Трампыг дэмжсэн байна. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтоныг сонгогчдын 47 хувь дэмжжээ. 

АНУ-ын нийт сонгогчдын 48% эрэгтэй, 52% нь эмэгтэйчүүдийг эзэлдэг. Үүнээс 53% эрэгтэй сонгогчид Трампад санал өгсөн бол Клинтонд эмэгтэй сонгогчдын 54% нь санал өгсөн гэж CNN мэдээллэж байна.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 2017 оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох хүртлээ албан ёсоор АНУ-ын 45 дах Ерөнхийлөгчид тооцогддоггүй юм байна. Энэ өдөр Ерөнхийлөгч Библийн судар дээр гараа тавьж тангарагаа өргөж, Засгийн газрыг удирдлагадаа авна. Мөн одоогийн Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай тангараг өргөх ёслолын өмнө шинэ Ерөнхийлөгч болон түүний гэргийг цайны ёслолд урьдаг бөгөөд үүнээс зургаан цагийн дараа шинэ ерөнхийлөгчийн гэр бүл Цагаан ордон руу нүүж ордог.

Дональд Трампын ялалт байгуулсан мужууд: Айдахо, Алабама, Арканзас, Вайоминг, Баруун Виржиния, Индиана, Канзас, Кентакки, Луизиана, Миссисипи, Миссури, Монтана, Небраска, Оклахома, Хойд Дакота, Хойд Каролина, Теннесси, Техас, Өмнөд Дакота, Өмнөд Каролина, Юта, Флорида, Жоржия, Охайо, Айова, Пенсильвания, Аляска, Вайоминг, Юта, Висконсин

Хиллари Клинтоны ялалт байгуулсан мужууд: Вашингтон ДС, Вермонт, Виржиния, Хавай, Делавэр, Иллинойс, Калифорни, Колорадо, Коннектикут, Массачусетс, Мэриленд, Нью-Жерси, Нью-Мексико, Нью-Йорк, Орегон, Род-Айленд, Колумбийн дүүрэг, Мэн, Невада

цааш үзэх