Хайх

Mongolia
Эрдэмтэд: Нохойн үс эрчүүдийн сахлаас цэвэрхэн

Эрдэмтэд: Нохойн үс эрчүүдийн сахлаас цэвэрхэн

Швейцарын эрдэмтдийн хийсэн судалгаа

Text: Бюро 24/7


Улсын болоод ихэнх хувийн эмнэлгүүд эмнэлгийн техник хэрэгслийг (жишээ нь MRI) тэжээвэр амьтдын үзлэгт хэрэглэхийг хориглодог талаар ихэнх малын эмч нар гомдоллодог. Үүний хамгийн гол шалтгаан нь тухайн төхөрөөмж хүрэлцээгүй байдагт бус харин амьтдыг хангалттай цэвэрхэн бус гэж үздэгт байгаа юм. Тодруулбал эмнэлгийн төхөөрөмжийг амьтан хэрэглэснээр амьтнаас хүнд халдварладаг өвчин тусах магадлал хүмүүсийн хувьд нэмэгддэг хэмээн тооцдог (Амьтан хэрэглэх бүрт цэвэрлэж, халдваргүйжүүлсэн ч гэсэн!). Гэхдээ энэ онолыг баталсан ямар нэгэн шинжлэх ухаан дээр суурилсан судалгаанууд байхгүй аж. Энэ хандлага нь амьтдын өвчний оношилгоог улам бүр төвөгтэй болгож байгааг малын эмч нар онцолжээ.

Тэгвэл үнэхээр амьтадтай нэг төхөөрөмж хуваалцан ашиглах нь аюултай эсэхийг батлахаар Швейцарын эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Үр дүнд нь MRI төхөөрөмжийг нохойтой хуваан хэрэглэх нь яг л сахалтай хүнтэй нэг төхөөрөмж ашиглаж байгаатай адил аюулгүй гэсэн дүгнэлтэд хүрснийг Psychology Today эрдэм шинжилгээний сэтгүүл нийтэлжээ. Нохдын үс хамгийн их нян агуулдаг гэгддэг тул эрдэмтэд харьцуулалт хийхийн тулд сахалтай хүмүүсийг туршилтдаа хамруулсан гэдгээ тайлбарласан юм. Туршилтад нийт 18-76 насны 18 эр, янз бүрийн үүлдрийн 30 нохой оролцсон байна.

Тэд хүн болон нохдын биеийн үсээр бүрхэгдсэн хэсгийн микро организмыг хооронд нь харьцуулан туршжээ. Үр дүнд нь хүний сахал дотор нохойн үснээс их нян агуулагддаг болох нь тогтоогдсон (39% эсрэг 13%) байна. Үүгээр ч зогсохгүй нохойн ам хүнийхээс цэвэрхэн байсан нь батлагджээ.

Эрдэмтэд оношилгооны төхөөрөмжийг амьтадтай хуваан хэрэглэх нь аюулгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Түүнчлэн амьтад төхөөрөмж ашигласны дараа техник хэрэгслийг үргэлж ариутгадаг бол хүн ашиглах бүрт ариутгал хийгддэггүй болохыг эрдэмтэд нэмж дурджээ.

цааш үзэх