Хайх

Леди Гага Индианаполис хотод Далай ламтай уулзжээ

Леди Гага Индианаполис хотод Далай ламтай уулзжээ

Тэр хүн төрхөндөө оржээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Леди Гага энгийн хүн шиг амьдрахгүй, үргэлж шинэлэг, өвөрмөц үйл явдалтай холбоотой явдаг. Жишээ нь XIV Далай ламтай хийх уулзалт үүний хамгийн сүүлийн үеийн жишээ болж байна

Далай лам сайн үйлсийг таниулан, дэлгэрүүлэх уртын урт аян дунд  амьдарч явдгийг монголчууд бид сайн мэднэ. Тэгвэл түүнтэй саяхан Леди Гага уулзаж, "Сайхан сэтгэл, энэрэн нигүүсэх сэтгэл бидний амьдарч буй нийгэмд их хэрэгтэй байгаа" талаар ярилцжээ. Нийт 20 минут үргэлжилсэн энэхүү уулзалтын үеэр Леди Гага хүмүүсийн асуултыг Далай ламаас асууж өгсөн байна. Леди Гагагийн өөрийн хэрэглэдэг олон нийтийн сүлжээгээр дамжиж ирсэн тэдгээр асуултуудын ихэнх нь "Шударга бус байдалтай хэрхэн тэмцэх вэ" гэсэн асуудлыг хөнджээ.

Одоо 81 насыг зооглож буй Далай лам жил бүр болдог АНУ-ын хотын дарга нарын чуулганд (84 дэх удаагийн) оролцохоор Индианаполис хотод ирсэн байна. Тэрбээр тус чуулганы үеэр хүмүүст хандаж хэлсэн үгэндээ "Зөвхөн хот суурин барих төдийгүй, харин бие биедээ туслах болон нийгүүлсэнгүй байдал түгээх нь маш чухал" хэмээн айлджээ. 

Леди Гага Индианаполис хотод Далай ламтай уулзжээ (фото 1)Леди Гага Индианаполис хотод Далай ламтай уулзжээ (фото 2)

цааш үзэх